For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for 6 сарын 14.

6 сарын 14

Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

6 сарын 14 нь Григорийн тооллын жилийн 165 дахь (өндөр жил бол 166 дэх) өдөр юм. Мөн он дуустал 200 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1158 - Арслан зүрхт Хенри Исар мөрний эрэгт хүрснээр Мюнхен хот байгуулагдав.
  • 1216 - Баронуудын анхны тулаан: Францын хунтайж Луй Английн хаан Жонын орхин гарсан Винчестер хотыг эзэлж, удалгүй хаант улсын талаас илүү хувийг захирах болжээ.
  • 1276 - Их Монголын цэргүүдээс дүрвэн зугтсан Дуанзонг хаан ширээнд залах ёслол болов.
  • 1285 - Их Монгол улс Вьетнам руу хоёр дахь удаагаа довтлов. Энэ удаад Тран гүрний хунтайжийн тэнгисийн цэргүүд Монголын флотын ихэнх хэсгийг устгажээ.
  • 1287 - Сэцэн хаан Хубилай тулаан хийж Зүүн Монголын ноёдын хүчийг Манжуурт буулган авчээ.
  • 1381 - Английн хаан II Ричард тариачдын бослогыг өдөөн турхирагч, удирдагчидтай уулзав.
  • 1404 - Уэльсийн тусгаар тогтнолын удирдагч Овайн Глиндр өөрийгөө Уэльсийн хунтайж хэмээн зарлав. Төд удалгүй Английн хаан IV Хенригийн эсрэг Францын талтай холбоотон болжээ.
  • 1618 - Голландад Йорис Веселер анхны сонинг хэвлэжээ.
  • 1658 - Франц-Испанийн дайн: Манханы тулалдаанд Францын арми Испанийн эсрэг шийдэмгий ялалт байгуулав.
  • 1690 - Английн хаан III Уиллиам хуучин хаан II Жеймстэй тулалдахаар Ирландад нэвтэрчээ.
  • 1775 - Америкийн хувьсгал: Эх газрын Конгресс зэвсэгт хүчин үүссэн өдрөөр тус улсын армийг албан ёсоор байгуулжээ.
  • 1777 - Эх газрын хоёрдугаар конгрессын хуралдаанаар Од ба зураас бүхий далбааг төрийн далбаагаар соёрхон баталжээ.
  • 1800 - Наполеон Бонапартын арми Маренгогийн тулаанд Австричуудыг ялж, Италийг дахин байлдан дагуулав.
  • 1807 - Наполеон Бонапартын арми Польш дахь Фрийдландын тулалдаанд Оросын армийг яльж, Дөрөв дэх эвслийн дайныг эцэслэжээ.
  • 1822 - Английн инженер Чарльз Баббиж Хатан хааны одон орон судлалын нийгэмлэгт олон гишүүнт функцийг хүснэгтлэх зориулалт бүхий механик тооцоолуурыг танилцуулжээ. \
  • 1830 - Францын армийн 34 мянган цэрэг Алжир руу довтлов.
  • 1846 - Калифорни мужийн Сонома хотод суурьшсан англичууд Мексикийн эрсэг бослого дэгдээж, Бүгд найрамдах Калифорни улсыг тунхаглав.
  • 1872 - Канад улсад Үйлдвэрчний эвлэлийг хуульчлав.
  • 1900 - Хавай муж АНУ-ын нутаг дэвсгэрт нэгджээ.
    • Германы эзэнт гүрний тэнгисийн цэргийн хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх хууль батлав. Үүнийг дагаж Англи улс ч мөн адил тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр болсон юм.
  • 1907 - Норвеги улсад байгуулагдсан Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн үндэсний холбооны удаа дараагийн үйл ажиллагааны дүнд тус улсад эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
  • 1919 - Жон Алкок, Артур Уиттен Браун нар Атлантын далай дамнасан анхны нислэгийг үйлдэв.
  • 1926 - Бразил улс Үндэстнүүдийн лигээс гарав.
  • 1937 - АНУ-ын Пенсильвани муж Төрийн далбааны өдрийг албан ёсны баяр болгон тэмдэглэв. Энэ нь тус улсын түүхэнд ийм практик нэвтрүүлсэн цор ганц муж болгосон юм.
  • 1937 - АНУ марихуанын борлуулалтад татвар ногдуулахаар болов.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Герман Парисыг эзлэв.
    • Польшийн Тарнов хотын 728 улс төрийн хоригдол Освенцимын хорих лагерийн анхны хоригдлууд болжээ.
  • 1941 - Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдсэн Эстони, Латви, Литва улсад олон арван мянган уугуул иргэдийг албадан гаргах кампанит ажил эхэлжээ.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн арми Германд эзлэгдсэн Францын Каен хотыг эзлэх хэд, хэдэн удаагийн бүтэлгүй оролдлогын дараа энэ төлөвлөгөөгөө зогсоожээ.
  • 1949 - V-2 нэртэй пуужингаар Альберт II нэртэй сармагчин 134 км-ийн өндөрт хөөрөв. Тус сармагчин сансарт хөөрсөн анхны хөхтөн амьтан болж түүхэнд үлдсэн билээ.
  • 1951 - АНУ-ын Хүн амын тооллогод UNIVAC I нэртэй компьютерийг анх удаа ашиглав.
  • 1962 - Францын нийслэл Парис хотноо Европын сансрын судалгааны байгууллага байгуулагдав.
  • 1966 - Ватинкан 1557 онд бий болсон хориотын номын жагсаалтыг албан ёсоор хүчингүйд тооцжээ.
  • 1967 - Сугар гарагийг судлах "Маринер 5" хөлөг хөөрчээ.
  • 1972 - Энэтхэгийн Шинэ Дели хотын нисэх буудалд газардах үеэрээ Японы иргэний агаарын тээврийн 471-р нислэг осолдож, хөлөгт зорчиж байсан 82 хүн, газарт байсан дөрвөн хүн амиа алдав.
  • 1982 - Фолклендын дайн: Тус арлын Стенли хотод Аргентин улсын арми Их Британийн армид тулгалтаар бууж өгөв.
  • 1985 - Европын эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн таван улс хилийн хяналтгүй чөлөөт аяллын бүс байгуулах Шенгенийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
  • 1994 - Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээ тоглолтод Ванкувер Кенакс баг Нью-Йорк Рэйнжерст долоон тоглолтод 4-3-аар хожигдов. Үүнийг эсэргүүцсэн хөгжөөн дэмжигчид бослого өдөөж улмаар 200 гаруй хүнийг баривчилжээ. Олон тооны хүн гэмтэж, бэртсэн энэхүү бослогын эдийн засгийн хохирол 1.1 сая канад доллароор хэмжигдсэн юм.
  • 2014 - Украины армийн "Ил-76" онгоц осолдож, хөлгийн багийн 49 хүн амиа алджээ.
  • 2017 - Их Британийн, Лондон хотын Хойд Кенсингтон дүүрэгт өндөр барилгад гал гарч 72 хүн амиа алдан, 74 хүн шархаджээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1730 - Италийн сонгодог үеийн хөгжмийн зохиолч Антонио Саччини (1786 онд нас барсан)
  • 1811 - Америкийн зохиолч, тэмцэгч Харрьет Бийчр Стоу (1896 онд нас барсан)
  • 1838 - Японы гурав болон ес дэх Ерөнхий сайд, Фьелд Маршал Аритомо Ямагата (1922 онд нас барсан)
  • 1856 - Оросын математикч Андрей Марков (1922 онд нас барсан)
  • 1864 - Германы неврологич, сэтгэцийн нэрт эрдэмтэн Алойс Алцхеймер (1915 онд нас барсан)
  • 1868 - Австрийн биологич, физикч Нобелийн шагналт Карл Ландстайнер (1943 онд нас барсан)
    • Германы энх тайвны төлөө тэмцэгч Анна Б.Эккстайн (1947 онд нас барсан)
  • 1877 - Лондоны химийн нийгэмлэгт гишүүнээр сонгогдсон анхны эмэгтэй, Британийн биохимич Ида МакЛийн (1944 онд нас барсан)
  • 1884 - Олимпын аварга, хүрэл медальт Германы усанд сэлэгч Георг Закариас (1953 онд нас барсан)
  • 1894 - Перу улсын Марксист сурталч, зохиолч, яруу найрагч Хосе Карлос Мариатеги (1930 онд нас барсан)
  • 1907 - Францын зохиолч, яруу найрагч Рене Шар (1988 онд нас барсан)
  • 1916 - АНУ-ын жүжигчин Дороти Магуэр (2001 онд нас барсан)
  • 1924 - Шотландын Нобелийн шагналт фармалогич Жеймс Блек (2010 онд нас барсан)
  • 1928 - Кубын хувьсгалын удирдагч, улс төрч Эрнесто "Че" Гевара (1967 онд нас барсан)
  • 1936 - Америкийн дуучин Реналдо Бенсон (2005 онд нас барсан)
  • 1943 - Америкийн хөгжмийн зохиолч Харолд Уийлэр
  • 1946 - Швейцарын бизнесмен Роберт Луй-Дройфус (2009 онд нас барсан)
    • АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп
  • 1954 - Америкийн жүжигчин Уилл Петтон
  • 1961 - Английн дуучин, ая зохиогч Бой Жорж
    • Америкийн сагсанбөмбөгч Сем Перкинс
  • 1968 - Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
  • 1969 - Их дуулгын 22 удаагийн аварга, талбайн теннисч Штеффи Граф
  • 1971 - Америкийн сагсанбөмбөгч Брюс Боуен
  • 1972 - Софтвейрийн KDE компанийн үндэслэгч Маттиас Эттрих
    • Олимпын хошой мөнгө, дэлхийн таван удаагийн мөнгөн медальт Ямайкын халхалттай гүйгч Денни МакФарлан
  • 1978 - Олимпын хошой мөнгөн медальт Америкийн гимнастикч Анни Хетч
  • 1991 - Грекийн хөлбөмбөгч Костас Манолас
  • 2000 - Канадын сагсанбөмбөгч РЖ Барретт

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1825 - Вашингтон Ди Си хотыг төлөвлөсөн Пьерре Чарльз Энфант (1754 онд төрсөн)
  • 1877 - Английн нийгмийн шинэчлэгч Мери Карпентер (1807 онд төрсөн)
  • 1886 - Оросын нэрт найруулагч, жүжгийн зохиолч Александр Островский (1823 онд төрсөн)
  • 1914 - АНУ-ын 23 дахь дэд ерөнхийлөгч Адлай Стивенсон I (1835 онд төрсөн)
  • 1946 - Гватемалын 21 дэх Ерөнхийлөгч Хорхе Убицо (1878 онд төрсөн)
  • 1968 - Нобелийн шагналт Италийн яруу найрагч Сальватор Квазимодо (1901 онд төрсөн)
  • 1971 - Филиппин улсын 5 дахь Ерөнхийлөгч Карлос П.Гарсиа (1896 онд төрсөн)
  • 1977 - "Цахиур Чулууныхан" хүүхэлдэйн цувралын Фредийн дүрд дуу оруулсан жүжигчин Алан Рийд (1907 онд төрсөн)
  • 1991 - Английн нэрт жүжигчин Пегги Эшкрофт (1907 онд төрсөн)
  • 2007 - НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Австрийн 9 дэх Ерөнхийлөгч Курт Вальдхайм (1918 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 6 сарын 14 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
6 сарын 14
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?