For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for 5 сарын 11.

5 сарын 11

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

5 сарын 11 нь Григорийн тооллын жилийн 131 дахь (өндөр жил бол 132 дэх) өдөр юм. Мөн он дуустал 234 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 330 - Византийн эзэнт гүрэн "Нова Рома" болгон нэрээ өөрчлөв. Гэвч олон нийтэд Константинополь нэрээрээ алдаршсан юм.
  • 868 - Хятадад "Очир эрдэнийн судар" хэвлэгдэв. Энэ нь дэлхийн хамгийн анхны хэвлэмэл ном байсан билээ.
  • 912 - Византийн эзэнт гүрний хаан ширээнд Александер суужээ.
  • 1310 - Францын хаан IV Филип хаан "Баатруудын темплар"-ын 54 гишүүнийг тэрс үзэл гаргасан хэргээр галдан шатаажээ.
  • 1502 - Суут аялагч Кристофер Колумб Америк руу хийх сүүлийн аялалдаа гарчээ. Тэрбээр энэ удаад Кадиз хотод хүрсэн юм.
  • 1647 - Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хотын захирагчаар Петер Стайвесант сонгогджээ.
  • 1672 - Франц-Голландын дайн: Францын хаан XIV Луй хааны зарлигаар Голландад халдан довтлов.
  • 1745 - Англи-Голланд-Ханноверийн хамтарсан цэргийн анги Францын армийг буулган авчээ.
  • 1792 - Америкийн судлаач, худалдааин Роберт Грей Колумб гол руу хийх эхний аялалдаа гарав.
  • 1812 - Британийн ард нийтийн танхимын лобби өрөөнд Их Британийн Ерөнхий сайд Спенсер Персеваль халдлагад өртөн амиа алдав. Түүнд тэрс үзэлтэн Жон Беллингхэм халдсан билээ.
  • 1813 - Австралийн үзэсгэлэнт хайрхан Хөх нурууг Уиллиам Лоусон, Григори Блекслэнд, Уиллиам Вентуорт нар илрүүлжээ.
  • 1846 - АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс К.Полк Мексикт дайн зарлах эсэхийг Конгрессоос асуужээ. Үүнээс хойш ердөө хоёр хоногийн дараа Мексик-Америкийн дайн эхэлсэн юм.
  • 1857 - Энэтхэгийн босогчид Британийн эсрэг бослого дэгдээжээ.
  • 1858 - Миннесота муж нэгдсэн улсын 32 дахь муж болов.
  • 1867 - Люксембург тусгаар тогтнолоо зарлав.
  • 1891 - Хаант Оросын угсаа залгамжлах хунтайж Николай Александрович сэлэмтэй халдлагад өртөн толгойндоо хүнд гэмтжээ. Тэрээр Грек болон Данийн ханхүү Гиоргийг хамгаалахдаа ийнхүү шархадсан байна.
  • 1910 - АНУ-ын Конгресс Монтана мужид Глейсерийн үндэсний дархан цаазат газрыг байгуулах шийдвэр гаргажээ.
  • 1918 - Умард Кавзазын уулын бүгд найрамдах улс албан ёсоор байгуулагдав.
  • 1927 - АНУ-ын Кино урлагийн академи байгуулагджээ.
  • 1942 - Америкийн богино өгүүллэгийн мастер Уиллиам Фолкнерийн "Мосес буцсан нь" туужийн цоморлиг худалдаанд гарчээ.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америкийн цэргүүд Атту арлыг эзлэх тулааныг эхлүүлэв.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Густафийн гол замын ойролцоо холбоотны арми сөргөлдөгч талуудын эсрэг гол довтолгооноо эхлүүлжээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Окинава арал руу довтолхоор явсан АНУ-ын онгоц тээвэрлэх "Банкер Хилл" хөлөг далайн шуурганд өртөн сүйрчээ. Хөлгийн багийн 346 хүн бүгд амиа алдсан юм.
  • 1949 - Сиамийн эзэнт гүрэн Тайланд болгон нэрээ өөрчилжээ. Энэ нь тус улсын түүхэнд нэрээ өөрчилсөн хоёр дахь тохиолдол болсон юм. Өмнө нь 1939 онд Тайланд гэж нэрээ өөрчилсөн ч олонд төдийлөн түгэхгүй байсаар 1949 онтой золгожээ.
  • 1960 - Израйлийн тагнуулын албаны дөрвөн ажилтан Нацистын Германы өндөр тушаалын офицер Адольф Эйхманныг баривчилжээ. Тэрээр Рикардо Клемент нэрээр амьдарч байсан аж.
  • 1972 - АНУ-ын Невада мужид орших туршилтын талбайд цөмийн туршилт үйлдэв.
  • 1973 - Пентагонтой холбоотой мэдээллийг олон нийтэд цацсан Даниел Эллсбергийг Нью-Йорк Таймс сонинд уучлал хүссэн нийтлэл хэвлүүлэхийг Засгийн газраас шаардав.
  • 1985 - Английн хөлбөмбөгийн Бредфорд Сити клубийн цэнгэлдэхэд гал гарч 56 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ.
  • 1987 - Нацистын Германы офицер Клаус Барбид холбогдох дайны хэргийг Лион хотноо шүүж эхлэв.
  • 1995 - Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд дэлхийн 170 гаруй улс нэгдэн гарын үсэг зуржээ.
  • 1996 - Дэлхийн дээвэр гэгдэх Эверэстийн оргилд авирч явсан уулчид замдаа осолдож есөн уулчин амиа алдав.
  • 1997 - Алдарт IBM компанийн хөгжүүлсэн "Гүн цэнхэр" компьютер дэлхийн шатрын аварга Гари Каспаровтой сонгодог өргөөр тулж улмаар Г.Каспаровыг буулган авсан юм. Ингэснээр дэлхийн аваргыг хожсон анхны компьютер болон түүхэнд үлджээ.
  • 1998 - Энэтхэгийн Засгийн газар Похран хотод цөмийн зэвсгийн туршилтыг газар доор үйлдэв.
  • 2000 - Чеченийн хоёрдугаар дайн: Ингушеттийн бүгд найрамдах улсад Чеченийн босогчид Оросын цэргийн хүч рүү дайрав.
  • 2011 - Испанид 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
  • 2013 - Туркийн Рэйханли хотод бөмбөг дэлбэрч 52 хүн амиа алдав.
  • 2014 - Конгийн төв цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэж байсан үзэгчид хэтэрхий их байсны улмаас шахцалдаан үүсч 46 хүн амиа алджээ.
  • 2016 - Иракийн нийслэл Багдад хотод Исламын улс бүлэглэл бөмбөг дэлбэлж 120 гаруй хүн амиа алдав.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1694 - Лихтенштейний гүнж Мариа Тересиа (1772 онд нас барсан)
  • 1752 - Германы алдарт антропологич, физикч Йоханн Фридрих Блюменбах (1840 онд нас барсан)
  • 1852 - АНУ-ын 26 дахь Дэд Ерөнхийлөгч Чарльз В.Фейрбэнкс (1918 онд нас барсан)
  • 1869 - Олимпын хүрэл медальт Английн талбайн теннисч Арчибалд Уорден (1943 онд нас барсан)
  • 1890 - Олимпын аварга Норвегийн гурван төрөлтийн тамирчин Хельге Лөвланд (1984 онд нас барсан)
  • 1904 - Испанийн суут зураач Сальвадор Дали (1989 онд нас барсан)
  • 1916 - Нобелийн шагналт Испанийн зохиолч Камило Хосе Села (2002 онд нас барсан)
  • 1918 - Нобелийн шагналт Америкийн физикч Ричард Фейнман (1988 онд нас барсан)
  • 1924 - Нобелийн шагналт Английн физикч Энтони Хьюш
  • 1932 - Загварын алдарт Валентино брендийг үндэслэгч Валентино Гаравани
  • 1937 - Олимпын хошой, Дэлхийн таван удаагийн аварга Унгарын нэрт туялзуур сэлэмч Илдико Уйлаки Рейто
  • 1946 - Хиймэл зүрхийг зохион бүтээсэн Роберт Ярви
  • 1968 - "Эдгар", "Хитч", "Линдон Жонсон" киноны од Америкийн жүжигчин Жеффри Донован
  • 1972 - Олимпын хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Чехийн гурван төрөлтийн тамирчин Томаш Дворак
  • 1977 - Олимпын хошой мөнгө, Дэлхийн таван удаагийн аварга Финландын цанатай үсрэгч Янне Ахонен
  • 1986 - Францын хөлбөмбөг Абу Диаби
  • 1987 - Олимп, тивийн хошой аварга Румын улсын гимнастикч Моника Рошу
  • 1988 - Америкийн загвар өмсөгч Блак Чайна
  • 1989 - Мексикийн хөлбөмбөгч Жиовани дос Сантос
  • 1992 - Бельгийн хаалгач Тибо Куртуа
    • Испанийн хөлбөмбөгч Пабло Сарабиа
  • 1994 - Олимпын хүрэл, дэлхийн мөнгө хүрэл медальт Этиопийн гүйгч Хагос Гебривет

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1304 - Монголын эзэнт гүрний хаан Газан (1271 онд төрсөн)
  • 1686 - Германы физикч Отто фон Герик (1602 онд төрсөн)
  • 1778 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Питт (1708 онд төрсөн)
  • 1812 - Их Британийн Ерөнхий сайд Спенсер Персеваль (1762 онд төрсөн)
  • 1889 - Амттаны алдарт Кадбюри компанийг үндэслэгч Жон Кадбюри (1801 онд төрсөн)
  • 1891 - Францын физикч Эдмон Беккерел (1820 онд төрсөн)
  • 1920 - Америкийн дээрмийн бүлэглэлийн толгойлогч Жеймс Колосимо (1878 онд төрсөн)
  • 1963 - Нобелийн шагналт Америкийн физиологич Херберт Спенсер Гассер (1888 онд төрсөн)
  • 1981 - Нобелийн шагналт Норвегийн химич Одд Хассел (1897 онд төрсөн)
  • 1996 - Нигерийн анхны Ерөнхийлөгч Намди Азикиве (1904 онд төрсөн)
  • 2009 - Төв Африкийн бүгд найрамдах улсын Ерөнхий сайд Абел Гумбиа (1926 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 5 сарын 11 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
5 сарын 11
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?