For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for 3 сарын 28.

3 сарын 28

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 87 дахь (өндөр жил бол 88 дэх) өдөр юм. Мөн он дуустал 278 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • МЭ 37 - Ромын эзэн хаан Калигула өөрийгөө "Аугаа хунтайж" хэмээн өргөмжилжээ.
  • 193 - Ромын хаан Пертинакс хамгаалагчдынхаа гарт амиа алдав. Түүнийг орыг Дидиус Юлианус залгасан юм. Тэрээр хаан ширээнд суухдаа их хэмжээний мөнгө төлж суусан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг билээ.
  • 364 - Ромын хаан I Валентиниан ах Флавий Валенсыг хамтран захирагч болгов.
  • 1566 - Мальтын цэргийн жанжин Жеан Парисо де Валлетт нийслэл хот Валетта хотын суурийг тавьжээ. Хотыг түүний нэрээр нэрлэсэн юм.
  • 1776 - Сан Франциско хотын ерөнхийлөн захирагчаар Хуан Батиста де Анца тодорчээ.
  • 1795 - Польш-Литвын эвсэл Хаант Оростой гал зогсоох гэрээ байгуулж, Оросын газар нутгийн нэг хэсэг болов.
  • 1802 - Одон оронч Хайнрих Вилгельм Маттайс Олдерс солирыг илрүүлжээ.
  • 1809 - Хойгийн дайн: Меделиний тулаанд Францчууд Испанийг буулган авав.
  • 1814 - Америкийн тэнгисийн хөлөг онгоц Их Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн хоёр онгоцыг эзлэн, барьцаалжээ.
  • 1842 - Шинэхэн байгуулагдсан Вьенна хотын филармони анхны тоглолтоо зохион байгуулав.
  • 1854 - Крымын дайн: Франц болон Британи улс Оросод дайн зарлажээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Глориета Пассын тулаанд Холбоотны арми Эх газрын армийн эзлэн түрэмгийллийг зогсоожээ. Улмаар Нью Мексикогын газар нутаг Холбоотны армийн талд шилжсэн юм.
  • 1871 - Парисын хамтрал байгуулагдаж эхэлжээ.
  • 1910 - Зохион бүтээгч Анри Фабре далавчаар холбосон тэнгисийн хөлөг зохион бүтээж түүгээрээ Мартижес голд хурдалжээ.
  • 1939 - Испанийн иргэний дайн: Генералиссмус Франциско Франко Мадридыг бүрэн мэдэлдээ авав.
  • 1941 - Дэлхийн II дайн: Британийн газар дундын тэнгисийн усан цэргийн анги Италийн Режиа Маринагийн хоёр хөлөг онгоцыг сөнөөжээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Бриатнийн тэнгисийн цэрэг Францын боомт хотуудыг сөнөөхөөр тэнгисийн яг голд цэргийн ажиллагааг эхлүүлэв.
  • 1946 - Хүйтэн дайн: АНУ-ын төрийн департамент олон улсыг цөмийн зэвсгийн аюулаас хамгаалах цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа эсэхийг хянах ёстойг уриалжээ.
  • 1951 - Францын цэргийн хүч Генералын цэргийн хүчийг Мао Хегийн тулаанд буулган авав.
  • 1959 - БНХАУ-ын Төрийн зөвлөл Төвдийн засгийн газрыг тараажээ.
  • 1969 - Нобелийн шагналт Грекын яруу найрагч Гиоргос Сеферис Английн мэдээллийн BBC агентлагч Грекыг цэргийн дархтанууд захирч байгааг эсэргүүцсэн мэдэгдэл хийв.
  • 1970 - Туркийн баруун хэсэгт орон нутгийн цагаар 23:05 цагт газар хөдөлж 1,086 хүн амиа алдан, 1,260 хүн амиа алджээ.
  • 1990 - АНУ-ын ерөнхийлөг Жорж Х.В.Буш олимпын аварга Америкийн гүйгч Жесси Овенсийг Конгрессын алтан медалиар нэхэн шагнав.
  • 1994 - Өмнөд Африкын Инкатагын эрх чөлөөний намын зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн газар хамгаалалтад авав. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаагийн хэд, хэдэн ажилтан амиа алджээ.
  • 1999 - Косовогийн дайн: Сербийн талын цэргүүд Избика хотод Косовогийн 146 хүний амийг хороов.
  • 2005 - Индонезийн Суматра арлын хойд хэсэгт байж болох хэмжээнээс зургаа дахин хүчтэй газар хөдөлж 915-1,314 хүн амиа алдаж, 340-1,146 хүн бэртэж, гэмтжээ.
  • 2006 - Францын засгийн газар хөдөлмөрийн гэрээний тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болов.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 931 - Хожуу Хан гүрний хаан Лиу Ченгюү (951 онд нас барсан)
  • 1483 - Италийн сэргэн мандалтын үеийн суут зураач, барималч Рафаел (1520 онд нас барсан)
  • 1750 - Венесуэлийн Ерөнхийлөгч Франциско де Миранда (1816 онд нас барсан)
  • 1851 - Португалийн гурав дахь Ерөнхийлөгч Бернардино Машадо (1944 онд нас барсан)
  • 1862 - Нобелийн энхтайвны шагналт, Францын Ерөнхий сайд Аристид Бриан (1932 онд нас барсан)
  • 1868 - Оросын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Максик Горький (1936 онд нас барсан)
  • 1881 - Олимпын гурван удаагийн алтан медальт Америкийн зээрэнцэг түлхэлт, уртын харайлтын тамирчин Мартин Шеридан (1918 онд нас барсан)
  • 1892 - Нобелийн шагналт Бельгийн физиологич Корнейл Хейманс (1968 онд нас барсан)
  • 1895 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кристиан Хертер (1966 онд нас барсан)
  • 1930 - Нобелийн шагналт Америкийн физикч Жером Айсек Фрийдман
  • 1935 - Олимп дэлхийн хошой аварга Польшийн гурвын харайгч Жозеф Шмидт
  • 1936 - Нобелийн шагналт Перу улсын зохиолч Марио Варгас Ллоса
  • 1942 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь их аварга Кацүаки Китанофүжи
  • 1945 - Филиппин улсын 16 дахь Ерөнхийлөгч Родриго Дутерте
  • 1946 - Перу улсын 48 дахь Ерөнхийлөгч Алехандро Толедо
  • 1953 - Бурунди улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Мелчойр Ндадае (1993 онд нас барсан)
  • 1957 - Олимп дэлхийн аварга Америкийн гүйгч Харви Глейнс
  • 1958 - Олимпын хоёр, дэлхийн нэг удаагийн алтан медальт Америкийн гимнастикч Барт Коннер
  • 1959 - Коста-Рика улсын Ерөнхийлөгч Лора Шиншилла
  • 1962 - Олимпын мөнгөн медальт Югославын уулын цаначин Журе Франко
  • 1970 - "Дилемма", "Дадлагажигч", "Ерийн галавын цэцэрлэг: Орхигдсон ертөнц", "Хурим бусниулагчид" киноны од Америкийн жүжигчин Винс Вон
  • 1980 - Америкийн сагсанбөмбөгч Люк Уолтон
  • 1983 - Тив, дэлхийн хошой аварга Францын гүйгч Ладжи Дукуре
  • 1985 - Их дуулгийн тэмцээнд гурван удаа түрүүлсэн Швейцарийн теннисч Станислас Вавринка
  • 1986 - Греммийн наадмын зургаан удаагийн шагналт Америкийн алдарт дуучин Леди Гага
  • 1992 - Испанийн хөлбөмбөгч Серхи Гомез

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 193 - Ромын эзэн хаан Пертинакс (126 онд төрсөн)
  • 1239 - Японы эзэн хаан Го-Тоба (1180 онд төрсөн)
  • 1241 - Данийн эзэн хаан II Вальдемар (1170 онд төрсөн)
  • 1285 - Ромын пап IV Мартин (1220 онд төрсөн)
  • 1584 - Оросын эзэн хаан "Догшин" Иван (1530 онд төрсөн)
  • 1794 - Францын математикч, философич Марк де Кондорсе (1743 онд төрсөн)
  • 1941 - Английн богино өгүүллэгийн мастер, зохиолч Виржиниа Вуульф (1882 онд төрсөн)
  • 1943 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Сергей Рахманинов (1873 онд төрсөн)
  • 1969 - АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхайуер (1890 онд төрсөн)
  • 1982 - Нобелийн шагналт Канадын химич Уиллиам Жиак (1895 онд төрсөн)
  • 2004 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт нэрт жүжигчин, найруулагч, дуучин Петер Устинов (1921 онд төрсөн)
  • 2013 - "Харри Поттер" киноны Вернон Дарслигийн дүрээр алдаршсан Английн жүжигчин Ричард Гриффитс (1947 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

 Чех  Словак Багш нарын өдөр


 Commons: 3 сарын 28 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
3 сарын 28
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?