For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Үнэн Зоригт Хан аймаг.

Үнэн Зоригт Хан аймаг

Үнэн Зоригт Хан аймаг нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн засаг захиргааны нэгж юм.

Зүүнгарын дөрвөд аймгийн цорос язгууртан Цэрэн увш нь Зүүнгарын дотоодын дайн самуурлаас зайлан харьяат ардыг дагуулан 1753 онд Чин улсад дагаар оржээ. 1754 онд Чин улсын хаанд бараалхаар очсонд засаг, төрийн жүн ван өргөмжилж харьяат ардаар нэг хошуу зохиожээ. 1755 онд Чин улс их цэргээр Зүүнгарыг дайлаар ороход Цэрэн увш дагалдан явсан бөгөөд Даваачийг барих хэрэгт идэвхийлэн зүтгэж явсан тул зарлигаар дэвшүүлэн хошой чин вангийн хэргэм хүртээв. Дөрвөд, баяд нар анх Чин улсад дагаар ороход Түйн гол, Заг Байдрагаар тэднийг түр суулгаж, Зүүнгарыг эзлэн дагуулсны дараа уг нутагт нь буцаахаар төлөвлөж байжээ. Ингээд дөрвөд, баяд нар Эх аралаар дамжин Эрчист нүүн очсон боловч дайн самууны хөлөөс дайжин буцаад Алтайг давж Ховдоор дайран 1758 онд сая Улаангомын газар нүүн ирж суурьшчээ. Тус хошууны нутаг нь дөрвөдийн нутгийн өмнө хэсэгт баруун болон хойт талдаа Дөрвөд далай ханы хошуутай, зүүн болон урд талаараа Засагт хан аймгийн Сэцэн сартуулын хошуутай, зүүн урд талаараа Ховдын тариачин хошуу, Мянгад хошуу, Урианхай хошуудтай зах нийлж байв. Монгол улс Манж Чин улсаас салж төрийн тусгаар тогтнолоо сэргээхэд тус хошууны засаг ноён Содномжамцой талархан угтаж Монгол улсдаа дагаар орсон тул Жавзандамба хутагт Богд хаанаас түүнд үе улиран Үнэн зоригт хан цол хүртээжээ. Ингээд үүнээс хойш хуучин Чин улсын үеийн Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулганыг Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг хэмээж, Үнэн зоригт ханы хошуу, Онгийн хошуу хэмээн нэрийдэх болов. 1925 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг шинээр байгуулагдсан Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошуунд нэгтгэжээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумд Ховд аймгийн Дөргөн сумын нутагт багтан оржээ.

Засаг ноёдын үе залгамжлал

[засварлах | кодоор засварлах]
  1. Цэрэн-Увш (Засаг, төрийн жүн ван, хошой чин ван), 1754-1790
  2. Гүржав (Засаг, хошой чин ван), 1790-1818
  3. Тунгалагнаран (Засаг, хошой чин ван), 1818-1829
  4. Гомбожав (Засаг, хошой чин ван), 1829-1885
  5. Содномжамцой (Засаг, хошой чин ван), 1886-1923

Засаг захиргааны нэгж

[засварлах | кодоор засварлах]

Богд Хаант Монгол Улсын нэршил (1911-1924):

  1. Алтайн Урианхайн баруун гарын Дархан гүнгийн хошуу
  2. Алтайн Урианхайн баруун гарын Саруул гүнгийн хошуу
  3. Алтайн Урианхайн Итгэмжит засгийн хошуу (хавсран захирагдсан)
  4. Алтайн Урианхайн баруун гарын Ёст гүнгийн хошуу (хавсран захирагдсан)
  5. Алтайн Урианхайн зүүн гарын Зоригт засгийн хошуу
  6. Бишрэлт вангийн хошуу
  7. Ерөөлт засгийн хошуу
  8. Эетэй гүнгийн хошуу (хавсран захирагдсан)
  9. Зоригт ханы хошуу
  10. Захчины сэцэн гүнгийн хошуу (хавсран захирагдсан)
  11. Захчин бэйлийн хошуу (хавсран захирагдсан)
  12. Зүтгэлт гүнгийн хошуу (хавсран захирагдсан)
  13. Мянгадын дайчин засгийн хошуу (хавсран захирагдсан)
  14. Өөлдийн Үйзэн засгийн хошуу (хавсран захирагдсан)
  15. Сүжигт засгийн хошуу

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Үнэн Зоригт Хан аймаг
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?