For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Франсиско Хенто.

Франсиско Хенто

Пако Хенто
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФрансиско Хенто Лопес
БайрлалЗүүн жигүүрийн хагас хамгаалагч
Өсвөрийн баг
Нуэва Монтана
Астиллеро
Райо Кантабриа
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1952–1953Рэсинг Сантандер10(2)
1953–1971Реал Мадрид428(126)
1952–1971Нийт438(128)
Шигшээ баг
1956Испани B1(0)
1955–1969Испани43(5)
Дасгалжуулсан багууд
Кастилья
1974Кастельон
1977–1980Паленсиа
1980–1981Гранада
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Франсиско "Пако" Хенто Лопес (исп. Francisco "Paco" Gento López, 1933 оны 10 сарын 21-нд Кантабриагийн Гуарницод төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин юм.

Тэрээр Испанийн Примера Дивизион-д анх 1952–53 оны улиралд Рэсинг Сантандер багийн бүрэлдэхүүнд багтан гарч тогложээ. Дараагийн жил нь Реал Мадрид клубтай гэрээ байгуулсан Хенто 11 дугаартай тоглох болж, клубийнхаа домогт тоглогч болон түүхэнд үлдсэн билээ.

Galerna del Cantábrico (Кантабрийн тэнгисийн шуурга) гэгддэг байсан тэрээр зүүн жигүүрт тоглодог байсан бөгөөд гайхалтай хурд төдийгүй бөмбөг эзэмших чадвар, дундын зайнаас гоол оруулах чадвараараа шагшигдсан тоглогч байлаа.

Хенто Реал Мадрид багтайгаа Европын цомд 6 удаа түрүүлж, Европын цомын 89 тоглолтод 30 гоол оруулсан амжилт нь өөр ямар ч тамирчны хүрээгүй дээд амжилт билээ. Тэрээр мөн Испанийн шигшээ багт багтан 1955 - 1969 оны хооронд 43 тоглолтод оролцон, 5 гоол оруулсан.

Тэрээр Европын цомын шигшээ тоглолтод 8 удаа оролцсон (6–2) бөгөөд AC Миланы Паоло Мальдини (5-3) л түүнтэй зэрэгцдэг юм. Хентогийн багийн анд, домогт Альфредо Ди Стефано (5–2) 7 удаа оролцсон үзүүлэлтээр удаалдаг байна.

Хенто 1971 онд зодог тайлж, дасгалжуулагч болжээ. Тэрээр Кастилья, Кастельон, Паленсиа, Гранада зэрэг доод лигийн хэд хэдэн багийг дасгалжуулж байгаад Реал Мадрид багаа Европт төлөөлөх элчин сайдын албыг хаших саналыг хүлээн авсан.

Хентогийн 2 дүү Хулио (1939 онд төрсөн), Антонио (1940 онд төрсөн) нар мөн Реал Мадрид багт тоглож байсан хөлбөмбөгчид боловч ах Франсиско шигээ амжилтад хүрч чадаагүй юм.


Баг Лиг Цом Бүгд
УлиралБагЛиг ГарааГоолГарааГоол ГарааГоол
Испани ЛигКопа дель Рэй Бүгд
1952–53 Рэсинг Сантандер Примьера Дивизион 10 2 - - 10 2
1953–54 Реал Мадрид Примьера Дивизион 17 0 4 0 21 0
1954–55 24 6 3 0 27 6
1955–56 29 7 6 3 35 10
1956–57 27 7 2 0 29 7
1957–58 28 7 5 1 33 8
1958–59 21 7 5 2 26 9
1959–60 27 14 5 2 32 16
1960–61 28 9 8 3 36 12
1961–62 25 6 9 4 34 10
1962–63 25 7 4 1 29 8
1963–64 24 12 2 0 26 12
1964–65 23 4 3 0 26 4
1965–66 28 10 3 2 31 12
1966–67 20 11 5 0 25 11
1967–68 24 8 0 0 24 8
1968–69 26 8 2 1 28 9
1969–70 25 3 5 1 30 4
1970–71 7 0 2 0 9 0
Бүгд Испани 438 128 73 20 511 148
Нийт 438 128 73 20 511 148

Шигшээ баг дахь гоолууд

[засварлах | кодоор засварлах]
# Огноо Цэнгэлдэх хүрээлэн Өрсөлдөгч Гоол Эцсийн дүн Тэмцээн
1. 1959 оны 10 сарын 14 Сантьяго Бернабеу, Мадрид, Испани  Польш 3–0 3–0 1960 оны Европын Үндэстнүүдийн Цом. Шөвгийн 16
2. 1961 оны 4 сарын 2 Сантьяго Бернабеу, Мадрид, Испани  Франц 2–0 2–0 Нөхөрсөг тоглолт
3. 1963 оны 10 сарын 30 Виндсор Парк, Белфаст, Хойд Ирланд  Хойд Ирланд 0–1 0–1 1964 оны Европын Үндэстнүүдийн Цом. Шөвгийн 16
4. 1966 оны 6 сарын 23 Риазро, А Корунья, Испани  Уругвай 1–1 1–1 Нөхөрсөг тоглолт
5. 1967 оны 5 сарын 31 Сан Мамес, Бильбао, Испани  Турк 2–0 2–0 УЕФА Евро 1968 урьдчилсан шат
Реал Мадрид
  • Тив хоорондын цом (1): 1960
  • Европын цом (6): 1955–56, 1956–57, 1957–58, 1958–59, 1959–60, 1965–66
  • Латин цом (1): 1955, 1957
  • Испанийн лиг (12): 1953–54, 1954–55, 1956–57, 1957–58, 1960–61, 1961–62, 1962–63, 1963–64, 1964–65, 1966–67, 1967–68, 1968–69
  • Испанийн цом (2): 1961–62, 1969–70

Гаднын холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Франсиско Хенто
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?