For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Төмөр Өлзийт хаан.

Төмөр Өлзийт хаан

Төмөр хаан
ᠲᠡᠮᠦᠷ ᠬᠠᠭᠠᠨ
Юань улсын хаан

Юаны үеийн Төмөр хааны хөрөг
Хаанчлал1294 оны 5 сарын 10 – 1307 оны 2 сарын 10
Хаан суусан1294 оны 5 сарын 10
Төрсөн огноо1265 оны 10 сарын 15 (1265-10-15)
Өнгөрсөн огнооFebruary 10, 1307(1307-02-10) (41 насалсан)
Өнгөрсөн газарХанбалиг (одоогийн Бээжин)
ӨмнөхХубилай хаан
УдаахХайсан хүлэг хаан
Их хатанБулган хатан
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрМонгол: Төмөр (ᠲᠡᠮᠦᠷ)
Сүмийн цолМонгол: Өлзийт хаан (ᠥᠯᠵᠡᠶᠢᠲᠦ ᠬᠠᠭᠠ)
Хятад: 元成宗 (Юань Чэнзун)
Оны цолЮаньжэнь, Дадө

Төмөр Өлзийт хаан (ᠲᠡᠮᠦᠷ
ᠥᠯᠵᠡᠶᠢᠲᠦ
ᠬᠠᠭᠠᠨ
, * 1265 оны 10 сарын 15-ий өдөр —1307 оны 2 сарын 10-ий өдөр) нь Юань улсын хоёрдугаар хаан, Их Монгол Улсын зургаадугаар хаан,1294 оны 5 сарын 10 өдөр —1307 оны 2 сарын 10 болтол сууринд заларч байв. Монголоор цолыг Өлзийт хаан гэж хятадаар Чэнзун хэмээн нэрийдэв. Өлзийт хаан бол Чингимийн (Хубилайн хөвгүүн болно) гуравдугаар хөвгүүн болно.

Даян Их Монгол Улс

Төмөр нь Чингимийн 3-р хөвгүүн болон 1265 оны 10сарын 15нд төржээ. Хубилай хааны том хүү Дорж залуу насандаа өөд болсон учир түүний 2 дахь хүү болох Төмөрийн аав Чингим угсаа залгамжлагч хунтайж болсон. Гэвч хүү Төмөрөө 21 настайд нь өөд болжээ. Тэрээр Өвөг эцгийнхээ мөрийг дагаж 1287 онд Наяны бослогыг дархаар явжээ. Тэгээд Төмөр болон Хубилайн түшмэл Төмөртэй хамт Наяныг даржээ. 1293 онд Хубилай Төмөрийг Хархорум хот болон түүний ойр хавын газрын харгалзагчаар тавьжээ.1294 онд Хубилайг нас барсны дараа түүний түшмэлүүд нэн даруй хуралдай зарласан байна.

Чингимийн 2-р хүү Дармабала 1292 онд нас барсан тул түүний хөвгүүн Гамала, Төмөр 2 хаан суурины төлөө өрсөлдөж эхэлсэн. Төмөр хэдийгээр Хубилайн таалсан нэгэн боловч албан ёсоор хаан ширээг өвлөж аваагүй байсан. Тэрээр залуу насандаа архи дарсанд дурлаж ховдог шунахай сэтгэлтэй байсан тул өвөг эцэгтээ зэмлүүлж байсан. Тэр Монгол руу илгээгдэхдээ хэдийгээр өв залгамжлагчийн тамгыг авсан ч, албан ёсоор хаан суудлыг өвлөөгүй. 4-р сарын 14-ний хурилдай дээр санал гаргасан нь Хубилай хаан өөрөө Чингис хааны билэг сургаалыг хамгийн сайн мэддэг хүн хаан болох ёстой гэж хэлсэн тул 2 өрсөлдөхөөр болдог. Төмөрийн уран ярууд түүний ах Гамала нь ялагдсан. Бүх хүмүүс "Төмөр илүү мэдэж байна... тэр бол хаан ширээний жинхэнэ залгамжлагч " хэмээн орилж байв. Зөвлөлийн тэргүүн Баян жанжин нь зөвхөн Хубилай хааны сонголт болох Төмөрийг л дэмжихээ зарлажээ. Төмөрийг Хубилайн бүх түшмэд болон түүний ээж Хөхжин хатан дэмжиж байсан тул Гамала хэдий хаан ширээнд санаархаж байсан ч ялагдсанаа хүлээжээ. Тэрээр түүхэндээ том гавьяа байгуулсангүй, улсаа яг Хубилай хааны өвлүүлснээр нь үлдээж чаджээ. Өлзийт Төмөр хаан нь 1307 оны 2 сарын 10нд таалал төгсчээ. Таалал төгссөний дараа түүнд Хайсан хүлэг хаан Өлзийт хэмээх цолыг нэхэн өргөмжилсөн.

Эцэг: Чингим хунтайж

Эх: Хөхжин хатан

  1. Шилиндалай хатан
  2. Булган хатан
  3. Чилижихутэни хатан
Өмнөх
Хубилай хаан
Их Юань Улсын Их Хаан
1294-1307
Дараах
Хайсан Хүлэг хаан
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Төмөр Өлзийт хаан
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?