For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Савх.

Савх

Савх (англи. Chopsticks, япон.箸-хаши) Зүүн Азийн орнуудын уламжлалт хоол идэх хэрэгсэл юм. Савхыг Хятад, Япон, Солонгос, Монгол, Вьетнам зэрэг оронд голлон хэрэглэдэг.

19-р зуунд Тайландын V Рама хаан Европын хоол ундны хэрэгслийг эргэлтэд оруулснаар савхаар зөвхөн гоймон эсвэл шөл иддэг болсон байна. Савхыг ихэвчлэн мод, металл, яс, зааны яс, орчин үед хуванцраар мөн хийдэг болсон. Мөнгөн савхыг Хятадын эзэн хааны ордонд өгч буй хүнс хортой эсэхийг илрүүлэх зорилгоор ашигладаг байсан гэдэг (хор нь мөнгөтэй урвалд орохоор өнгө нь өөрчлөгддөг).

Хятадад савхыг куайзы (хятад: 筷子, пиньинь: kuàizi) гэж нэрлэгддэг бөгөөд археологийн судалгаагаар МЭӨ XVII–XI Шангийн эрин үед (3 мянга орчим жилийн өмнө) гарч, зааны ясан савхаар хаад, хатад зоогоо савхаддаг байсан нь хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийнхэд тооцогддог байв. Домогт өгүүлснээр бол нэг эр халуун буцалж буй шөлнөөс мах гаргаж авахдаа түлэгдэхгүйн тулд модноос хоёр жижиг мөчрийг тасдаж авч хэрэглэсэн гэдэг. Баруун Жоу улсын үед хүрэл савх, хожим Тан улсад мөнгө савх үнэ цэнтэйд орох болов.

Дэлхийд цор ганц гэгдэж буй савхны музейн эзэн Лань Сян ярьж буйгаар, хулс мод, яс, хаш чулуу, хуванцар, металл гэсэн таван төрлийн эдээр савхыг хийдэг аж. Соёлын хувьсгалын он жилүүдэд (1966–1976 он) эртний түүхт, үнэтэй, чамин савх, эд хэрэгслийг олноор сүйтгэжээ. Тэр үеэс Лань Сян Хятад даяар явж, дээр үеэс хэрэглэж ирсэн, өвөрмөц хийц, түүхтэй савхнуудыг цуглуулан 2000 орчим үзмэртэйгээр музейгээ нээсэн байна. Үзмэрүүдийнх нь 600 орчим нь Тан (618–907 он), Сүн (960–1279 он), Юань (1271–1368 он), Мин (1368–1644 он)  болон Чин (1644–1912 он) гүрний үед хамаарах эдлэлүүд аж. Тэрээр 1988 онд Шанхай хот дахь гэрээ музей болгон тохижуулж, үзмэрүүдээ олонд толилуулсан тэрбээр савхны хийц, загвар, үүх түүхийг өгүүлсэн ном бичиж хэвлүүлсэн ажээ.

Дэлхий дээрх хүн амын 30 гаруй хувь хоол идэхдээ савх хэрэглэдэг, 30 хувь нь халбага, сэрээ хэрэглэдэг бөгөөд үлдсэн 30-аад хувь гараараа хоол иддэг байна.

Савхыг ширээн дээр тавихад өнхрөхгүй байхын тулд хавчиж иддэг доод хэсгийг нь дугуй хэлбэртэй, доод хэсгийг нь дөрвөлжин хэлбэртэй хийдэг байна. Савхны урт нь ойролцоогоор 24 см байдаг бөгөөд хулсаар хийсэн савх арай урт байдаг ажээ.

Эртнээс Монголчууд савх хэрэглэж ирсэн бөгөөд хүн бүр өөрийн аяга, хутга, савх, арчих алчууртай байсан бөгөөд түүнийгээ биедээ байнга авч явдаг байжээ. Эр хүний хуйтай хутганы хажууд хос савх хатгаастай байдаг байжээ.

1930-аад оны дунд үеэс социализмын соёлжих хөдөлгөөн нэрийн дор Оросын нөлөөгөөр халбага, сэрээ хэрэглэх болжээ. Сүүлд 1990 оноос монголчууд халбага сэрээний сацуу, эргээд савхыг өргөн хэрэглэж байна.

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Савх
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?