For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Персональ компьютер.

Персональ компьютер

Орчин үеийн компьютерын бүтэц:
  1. Дэлгэц
  2. Эх хавтан
  3. Төв процессор (Microprocessor)
  4. Шуурхай санах ой (RAM)
  5. Нэмэлт карт (График карт, etc.)
  6. Тэжээлийн блок
  7. Диск уншигч
  8. Хатуу диск
  9. Гар
  10. Хулгана

Персональ компьютер (Англи: personal computer „хувийн компьютер“ буюу товчоор PC ) гэж жирийн хэрэглэгчдийн хувьд хэмжээ, хүчин чадал, үнэ нь тохирохуйц; ямар нэг тусгай операторгүйгээр шууд ашиглах боломжтой аливаа компьютерыг хэлнэ. Миникомпьютер, мэйнфрэйм компьютерууд нь персонал компьютераас овор ихтэй, үнэ өндөр бөгөөд олон хүн зэрэг ашиглахын тулд цаг хугацааны зохицуулалт (time-sharing) хэрэглэдэг ба аливаа үйлдлийг хийхдээ батч процесс (batch processing) ашиглана. Ийм том оврын компьютеруудын үйл ажиллагааг явуулахад олон хүний нэгдсэн баг шаардлагатай.

Персонал компьютерт зориулагдсан програмууд гэвэл ворд процессинг буюу бичих програм, хүснэгтлэх програм, өгөгдлийн сан, вэб хөтөч, и-мэйлийн клиент, тоон медиа тоглуулагч, компьютер тоглоом зэрэг орно. Өнөө үеийн персонал компьютерууд нь ихэвчлэн Интернэтэд холбоотой байх бөгөөд үүний ачаар World Wide Web болон бусад нөөцүүдэд хандах боломжийг олгодог. Персонал компьютерыг кабел, эсвэл утасгүй холбоогоор дотоод сүлжээ буюу LAN-д холбодог. Ширээний компьютер (дэсктоп), нөөтбүүк, таблет, handheld PC зэрэг нь бүгд персонал компьютерын ангилалд хамаардаг.

Анх PC гарч ирж байх үед хэрэглэгчид өөрсдөө програм бичиж компьютертаа ашиглах зайлшгүй шаардлагатай байсан бол өнөө үед олон төрлийн ашгийн болон үнэгүй програмууд бий болсон. Эдгээрийг шууд ашиглах, эсвэл шууд компайлдаж ашиглах боломжтой. 1990-ээд оны эхэн үеэс Microsoft болон Intel-ийн техник хангамж нь зах зээлийг тэргүүлэх болсон; MS-DOS гэж анх гарч ирсэн бол сүүлд нь Wintel платформ бий болжээ. Өнөө үед Microsoft Windows үйлдлийн системээс гадна Apple-ийн Mac OSX, нээлттэй эхийн Линукс дээр тулгуурлан бүтээгдсэн Үбүнтү үйлдлийн системүүд нь хэрэглээ өндөртэй. Intel-ийн CPU-нүүдийн гол өрсөлдөгч нь AMD корпорацийн бүтээгдэхүүн юм. PC-д зориулагдсан програм хангамж, тоглоомууд нь техник хангамж, үйлдлийн системийн үйлдвэрлэгчдээс салангид бүтээгдэж зарагддаг байхад гар утас, бусад үүрэн системүүдийн програмууд нь нэгдсэн онлайн дэлгүүрээр зөвшөөрөгдөн, үүгээр түгээгддэг байх нь элбэг.[1][2]

2011 оны 7,8 сарын үеэс маркетингийн компаниуд, сэтгүүлчид нь 'Post-PC Era' буюу персонал компьютерын дараах үе ирлээ хэмээх болжээ. Тэдний хэлж буйгаар нэтбүүк, нөөтбүүк, таблет, ухаалаг гар утас зэрэг үүрэн төхөөрөмжүүдийн хэрэглээ нь ширээний компьютерынхаас давж байгаа ажээ.[3]

  1. Conlon, Tom (29 January 2010), The iPad’s Closed System: Sometimes I Hate Being Right, Popular Science, archived from the original on 2010-04-20, retrieved 2010-10-14, The iPad is not a personal computer in the sense that we currently understand.
  2. Steve Jobs Offers World 'Freedom From Porn', Gawker.com, 15 May 2010, retrieved 2010-10-14, some traditional PC folks feel like their world is slipping away.
  3. Hess, Ken (September 1, 2011). "The Dawn of the Post-PC Era. Not". Retrieved 1 September 2011.
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Персональ компьютер – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Wiktionary
Wiktionary
Wiktionary: PC – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Personal computer – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Персональ компьютер
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?