For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Николаус Отто.

Николаус Отто

Оттогийн Николаус Аугуст
Oттогийн төрсөн гэр болон музей, Холцхаузен хот


Оттогийн Николаус Аугуст (* 1832 06-р сарын 10-нд Холцхаузен хот; † 1891 оны 1-р сарын 26-нд Кёльн) нь өнөөгийн дотоод шаталтын хөдөлгүүрийн олон эд ангийг нээсэн бөгөөд дөрвөн такттай хөдөлгүүрийн зарчмыг хамтран нээгч юм. Өнөөдрийн Отто хөдөлгүүр хэмээх нэр томъёолол нь түүний тухайн үеийн моторыг нэрлэх биш харин 1936 онд VDI (германы инженерүүдийн холбоо)-оос түүнд хүндэтгэл үзүүлэн бүх гаднаа очлууртай цилиндрт хөдөлгүүрийг ингэж нэрлэх санал гаргасаны дагуу германы аж үйлдвэрлэлийн стандартжуулалтын байгууллага нь 1946 оноос эхлэн энэ нэрийг хэрэглэж эхэлжээ. Тэрээр техникийн мэдлэгийг өөрөө сурч олж авсан бөгөөд их сургуулийн боловсрол огт эзэмшээгүй нэгэн байсан ч сүүлд түүнд хүндэт докторын цолыг олгосон байдаг.

Амьдралын замнал

[засварлах | кодоор засварлах]

Николаус Аугуст нь фермерчний хүү болон төрсөн бөгөөд түүний эцэг Отто нь мөн шуудан зөөх эрхтэй байсан учир шуудангийн салбар эрхлэн үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Тэрээр худалдаачны мэргэжлийн сургалтанд сурч дүүргээд дараа нь Майны Франкфурт болон Кёльн хотуудад худалдаачны туслахаар ажиллаж байж. Оттогийн Николаус нь Госсигийн Аннатай гэр бүл болсон ба тэрээр долоон хүүхэдтэй байсан. Түүний хүү Оттогийн Густав нь онгоц үйлдвэрлэгч байсан.

1862 онд тэрээр анхны дөрвөн такттай хөдөлгүүрийн туршилтаа хийсэн ч үүнийгээ сүүлд 1876 онд ашиглалтанд оруулсан байна. 1863 он Николаус өөрийн анхны хийн хүчний машинаа зохион бүтээн угсарчээ.

1864 онд инженер Лангены Ойгены хамт дэлхийн хамгийн анхны моторын үйлдвэр болох „N. A. Otto & Cie“, дараа нь 1872 онд „Хийн моторын -Фабрик Дойц ХК“, өнөөгийн Дойц ХК үйлдвэрүүдээ тус тус байгуулсан. 1876 онд Лангены Ойгоны хөрөнгө оруулсан тусламжийн хүчээр шахалтаар цэнэглэгдэх дөрвөн такттай хийн моторыг зохион бүтээсэн ба үүнийг нь Майбахын Вилхелм цуврал бүтээгдхүүн болгон гаргасан байна. Энэхүү хийн шаталтат мотор нь дөрвөн тактат хөдөлгүүрийн зарчмаар Этьен Ленуарын бүтээлд үндэслэн зохион бүтээжээ. Энэ моторын төрөл нь өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа дотоод шаталтын хөдөлгүүрийн үндэс суурь болсон юм.

1867 онд Парист болсон дэлхийн үзэсгэлэн худалдаанд хийн мотороо анх удаа олон нийтэд танилцуулжээ. Гэхдээ энэхүү нисэх поршеньт мотор хэмээн нэрлэх мотор нь поршенгоор бус харин шүдэт шулуун голоор энергиэ цааш нь дамжуулдаг байв. Мөн түүнчлэн энэ моторын хэрэглээ нь тухайн үед байсан бүх мотортой харьцуулахад гурав дахин бага хэрэглээтэй байсан байна.

1876 он хүртэл Дойцын Отто-Ланген-моторын үйлдвэр болон түүний лиценц авагч аж ахуйн нэгжүүд нийтдээ 5000 гаран нисэх поршеньт мотор үйлдвэрлэсэн байна.[1]

1884 онд Николаус нь хийн хөдөлгүүртээ зориулан цахилгаан очлуурыг зохион бүтээжээ. Энэ шинэчлэлтийн тусламжтайгаар зөвхөн хийг шатах шингэнээр хэрэглэж байсан бол харин одоо шатах шингэн бодисыг ч шатаах материал болгон хэрэглэх боломжтой болов.

Ном сурах бичиг

[засварлах | кодоор засварлах]
  • Arnold Langen: Nicolaus August Otto. Der Schöpfer des Verbrennungsmotors Verlag Franckh, Stuttgart 1949
  • Arnold Langen: Nikolaus August Otto (1832–1891). In: Rheinisch-Westfälische Wirtschaftsbiographien, Band V. Aschendorff, Münster 1953, S. 79–101.
  • Hans Christoph Graf von Seherr-Thoß: Nicolaus Otto. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 19, Duncker & Humblot, Berlin 1999, ISBN 3-428-00200-8, S. 700–702 (Digitalisat).
  • Hans L. Sittauer: Nicolaus August Otto, Rudolf Diesel Auflage 4. Verlag Teubner, Leipzig 1990 ISBN=3-322-00762-6
  1. Horst Hardenberg , Siegfried Marcus. Mythos und Wirklichkeit, Bielefeld 1999, Delius Klasing Verlag ISBN=3-89880-674-X
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Николаус Отто
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?