For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Мөст сум.

Мөст сум

Мөст сум
ᠮᠥᠰᠦᠲᠦᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Ховд
Сумын төвУлаантолгой
Газар нутаг
  Нийт3,927 км2 (1,516 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,131
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)

Мөст сум нь нийслэл Улаанбаатар хотоос 1325 км, аймгийн төвөөс 190 км зайд оршдог. Халх, захчин, урианхай 3 ястан амьдран суудаг.

Мөст сум 1941 оны 03 дугаар сарын 15-нд Мөнххайрхан нэртэйгээр одоогийн Мөст сумын нутаг Тавтын адаг ус хэмээх газар Манхан сумын 2, Зэрэг сумын 1, Мөнххайрхан сумын 2, Алтай сумын 2, Цэцэг сумын 3 нийт 10 багтайгаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад уг газар нь урсгал усгүй, багуудынхаа дундаж байрлал олоогүй учир нүүлгэн шилжүүлж, 1941 оны 10 дугаар сард Цагаан бургасны Цагаан түнгэд, 1945 оны 10 дугаар сард одоогийн буурь болох Улаантолгой буюу Боорж голын хөвөөнд шилжин суурьшсан байна. БНМАУ-ын бага хурлын 1942 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Ховд аймгийн АДХГЗ-ны 1942 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19 тоот тушаалаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болгон 156698 тоот гэрчилгээ олгосон байна. МУ-ын Засгийн газрын 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Засаг даргын Тамгын газар болгон өөрчилж 1597132 тоот гэрчилгээ олгожээ.

Засаг захиргааны нэгж

[засварлах | кодоор засварлах]

Мөст сум нь нийт 5 багтай: Цэцэггол, Хужирт, Баянхайрхан, Давст, Улаантолгой

Тус сум халх, захчин, урианхай ястнаас бүрдсэн. Сумын дүнгээр 795 өрх, 3100 хүн амтай. Мал аж ахуйн 4, сумын төвийн 1 багтай.

Мөст сум нь 392729 мянган га нутаг дэвсгэртэй, Алтайн нурууны салбар уулсын дунд оршиж өвөлдөө -21-ээс -30 хэмийн хүйтэн, зундаа +20-оос +28 хэм дулаардаг, эрс тэс уур амьсгалтай өндөр уулын бүсийн сум юм. Мөст сумын хамгийн өндөр цэг: далайн төвшнөөс дээш 3966 метр өргөгдсөн Баатар хайрханы ноён оргил “Цаст богд”. Нам цэг: "Давсны хонхор" 1600 метр өргөгдсөн Бооржийн адаг. Нийт бэлчээрийн талбай 387.0 мянган га бөгөөд хуурай хээр, цөлжүү, уулын нуга, голын сав, давсархаг болоод хужир мараат бэлчээр зонхилдог.

Олон улсын болон Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн CITES-ийн 1 дүгээр хавсралтанд орсон нэн ховор амьтан Цоохор ирвэс, Монгол Улсын улаан ном CITES-ийн 2 дугаар хавсралтанд орсон ховор амьтан Аргаль, Угалз, Тэх, Янгир, Алтайн хойлог, Шонхор болон Нохой зээх, Хярс, Суусар, Өмхий хүрэн, Цагаан үен, Чоно, Үнэг, Бүргэд, Тас, Ёл, Шонхор, Ахууна, Ятуу зэрэг ан амьтан жигүүртэн шувууд олноор байдаг.

Тус сумын бэлчээрийн талбай 387 мянган га бөгөөд хуурай хээр, цөлжүү хээр, уулын нугажуу хээр, голын сав, давсархаг хужир мараат бэлчээрийн ургамалжилт зонхилдог. Улаан номонд орсон Алтангагнуур, Вансэмбэрүү, Ямаан сэрдэг, Эмийн бамбай, Дөрвөлсөн мүгээ, Ган цэцэгт, Алтанзул болон төрөл бүрийн зээргэнэ, таван салаа, Алтайн сонгино зэрэг олон төрөл зүйлийн ургамалтай.

Алтайн нурууны өндөрлөг хэсэг Бөөрөг, Баатарын нурууны хооронд өвөлдөө дунджаар -21-ээс -30 хэм хүйтэн, зундаа +20-оос +28 хэм дулаан байдаг эрс тэс уур амьсгалтай.

Боорж, Бодонч зэрэг 11 гол, 10 горхи, 24 булаг, Далайн түвшнээс дээш 2500-3500 метрт орших Шавагт, Бөөрөг, Асгат, Давст, Хаг, Нүдэн нуур. Мухар асгатын Гавж, Давстын шар хадны рашаан зэрэг олон түүх дурсгалт газар, гол, нуур бий.

Дэд бүтэц үйлдвэрлэл үйлчилгээ

[засварлах | кодоор засварлах]

Тус сум нь Мобиком, Жи-Мобайл, Баянхайрхан, Хужирт багуудад холбооны сансрын антен ашиглаж байна. 13 аж ахуй нэгж, Дэлгүүр, Түц 45, Гуанз, Цайны газар 6, Зочид буудал 2, Талх нарийн боовны цех 5, Гутал оёдлын газар 3, Модон эдлэл мужааны газар 1, иоджуулсан давсны үйлдвэр, хувийн мал эмнэлэгийн газар 3, Хаан банк, Төрийн банк, Улсын нөөцийн газар, Ник, Хөрс ШТС зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

  • БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Занабазарын Хийров
  • БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Магнайн Эрхэмбаяр
  • Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Тогосын Жадамбаа
  • Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Эрдэнэчулууны Дамдин
  • Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Пүрэвийн Чимэд
  • БНМАУ-ын УИХ-ын депутат Жуумайн Балааган
  • БНМАУ-ын АИХ-ын депутат Буянхишигийн Цэдэв
  • БНМАУ-ын АИХ-ын депутат Дамбын Бадамсүрэн
  • УИХ-ын депутат, МУ-ын Гавьяат багш Дангаагийн Пүрэвдорж
  • УИХ-ын гишүүн Гаанжуурын Ганболд
  • УИХ-ын гишүүн Догсомын Батцогт
  • УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа
  • УИХ-ын гишүүн Энхбатын Болормаа
  • Мөст сумын анхны дарга Чойнанзын Лханаасүрэн
  • Сургуулийн анхны захирал Аюушийн Тогмид
  • Туяа нэгдэлийн анхны дарга Гомбын Гун-Аа
  • Мөст сумын ИТХ-ын анхны дарга Балааганы Содномдаржаа
  • МУ-ын Гавьяат барилгачин Оомборын Лхагважав
  • МУ-ын Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан Лувсангийн Хайсандай
  • МУ-ын Ойн Гавьяат ажилтан Лигдэнгийн Чангас
  • МУ-ын Гавьяат Жамбаалайн Өнөр
  • Нэрт түүхч Дүгэрийн Гонгор
  • МУ-ын Гавьяат багш Дүгэрийн Мөнхнасан
  • МУ-ын Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан, Бригадын Генерал Бэгзийн Даваадорж
  • МУ-н Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Лхагваагийн Ганпүрэв
  • МУ-ын Хүний Гавьяат эмч Балжиннямын Туяабадрах
  • МУ-ын Хүний Гавьяат эмч Баатарын Морх
  • МУ-ын Хүний Гавьяат эмч Дамдиндоржийн Бямбахүү
  • МУ-ын Гавьяат барилгачин Аюурзанын Пүрэвдорж
  • МУ-ын Гавьяат багш Тогоочийн Лхагва
  • МУ-ын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан Бэгзийн Жамсран
  • МУ-ын Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан Санжаагийн Будням
  • МУ-ын Гавьяат Эдийн засагч Балжиннямын Очбадрах
  • МУ-ын Хүний Гавьяат эмч Балжиннямын Гэгээбадрах
  • МУ-ын Гавьяат Эдийн засагч Лханаагийн Галбадрах
  • МУ-ын Гавьяат Балтавын Цогоо
  • МУ-ын Байгаль Орчны Гавьяат ажилтан Алтангэрэлийн Энхбат
  • МУ-ын Худалдааны Гавьяат ажилтан Пэрэнлэйн Тогтохбаатар
  • МУ-ын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Санжаагийн Даваажав
  • МУ-ын Заан Цэдэвийн Мягмарсүрэн
  • МУ-ын алдарт уяач Дашцэрэнгийн Балдорж
  • МУ-ын алдарт уяач Түвшинтөрийн Тугал
  • Дэлхийн даамын холбооны мастер Тогтохын Сүлд
  • Спортын мастер Пагнайн Ойдов
  • Спортын мастер Загдын Болд
  • Спортын мастер Бямбын Цэнгэл
  • Спортын мастер Цэнд-Аюушийн Түмэнжаргал
  • Спортын мастер Лхайсүрэнгийн Пүрэвцэрэн
  • Спортын мастер Лхасүрэнгийн Баярсайхан
  • Спортын мастер Ядамцоогийн Балсан
  • Спортын мастер Хорлоогийн Баттулга
  • Спортын мастер Сурнаагийн Цэвэлжав
  • Спортын мастер Содномдаржаагийн Сугар
  • Спортын мастер Дангаагийн Өлзий-Орших
  • Спортын мастер Баярхүүгийн Буяндалай
  • Аймгийн Арслан Мөнгөлөөгийн Мягмаржав
  • Аймгийн Арслан Цэвээнпүрэвийн Адъяа
  • Аймгийн Арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож
  • Аймгийн Арслан Мягмардоржийн Баяржавхлан
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Мөст сум
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?