Монгол улс Олимпод
Монгол Улс Олимпод | ||||
Монгол улсын төрийн далбаа | ||||
ОУОХ-ны код: | MGL | |||
ҮОХ: | Монголын Үндэсний Олимпын Хороо Албан ёсны сайт | |||
Олимп | ||||
Медаль |
Алт 2 |
Мөнгө 11 |
Хүрэл 17 |
Нийт 30 |
Монгол - Зуны олимпод | ||||
1964 • 1968 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1996 • 2000 • 2004 • 2008 • 2012 • 2016• 2020 • 2024 • 2028 | ||||
Монгол - Өвлийн олимпод | ||||
1964 • 1968 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1994 • 1998 • 2002 • 2006 • 2010 • 2014 • 2018 • 2022 • 2026 |
Монгол улс нь 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхлэсэн бөгөөд үүнээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. 1984 онд ЗХУ-ийн санаачилгаар социалист орнууд Лос-Анжелесын олимпыг бойкотолсноор Монгол улс 1984 оны зуны олимпод оролцоогүй ба оронд нь социалист орнуудын зохион байгуулсан "Эв санааны наадам" (Friendship Games) гэсэн тэмцээнд оролцжээ. Өвлийн олимпын хувьд мөн 1964 оноос хойш, 1976 оны олимпоос бусад бүх Өвлийн Олимпод оролцсон боловч одоогоор медаль хүртээгүй байна.
Монголын Үндэсний Олимпын Хороо нь 1956 онд байгуулагдаж 1961 онд НҮБ-ын гишүүн болсоны дараа 1962 онд Олон Улсын Олимпын Хороо хүлээн зөвшөөрч гишүүн болгосон түүхтэй.
1964 оны Токиогийн олимпын наадамд Монгол улс анх оролцож чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин хурд, хүчээ сорьсон байна.
Харин 1968 онд 16 тамирчин Мексикийн Мехико хотыг зорьж нэг мөнгөн медаль /Жигжидийн Мөнхбат/, гурван хүрэл /Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг/ медаль хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсон байна. Ийнхүү 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байжээ.
1972 оны Мюнхены олимпод 41 тамирчин явж нэг мөнгөн медаль /Хорлоогийн Баянмөнх/, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон.
1976 оны Монреалын олимпод 33 тамирчин оролцож нэг мөнгөн медаль /Зэвэгийн Ойдов/ хүртэж, шагналт байрт дөрвөн тамирчин орсон амжилтаар 92 орноос 35 дугаар байрт жагссан байна.
1980 оны Москвагийн олимпын наадамд 43 тамирчин оролцож хоёр мөнгө /Ж.Даваажав, Ц.Дамдин/, хоёр хүрэл медаль /Д.Оюунболд, Р.Даваадалай/, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх орнууд оролцоогүй.
1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23 дугаар олимпын наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелес хотыг зориогүй юм.
1988 оны Сөүлийн олимпын наадамд манай 28 тамирчин оролцож нэг хүрэл медаль /Нэргүйн Энхбат/, самбо бөхийн мөнгөн медаль /Содномын Эрхэмбаяр/ дөрвөн
шагналт байр хүртэж 159 орноос 47-д оржээ.
1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас хоёр хүрэл медаль /Намжилын Баярсайхан, Доржсүрэнгийн Мөнхбаяр -одоо германы иргэн/ хүртэж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байр эзэлсэн.
1996 оны Атлантын олимпын наадамд 18 тамирчин оролцож жүдо бөхийн нэг хүрэл медаль /Доржпаламын Нармандах/ хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.
2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпын наадамд 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртээгүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгисан билээ.
Шинэ зууны анхны олимп болох 2004 оны Афины олимпын наадамд Монголын баг тамирчид нэг хүрэл медалийг Хашбаатарын Цагаанбаатар хүртжээ.
2008 оны Бээжингийн олимпын наадамд нийт 28 тамирчин оролцож жүдо бөхийн -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, боксоор Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртэж гайхалтай амжилт гаргаж байсан түүхтэй.
2012 оны Лондоны олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д олимпын аварга Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хос медальтан болсон. Боксын спортоор Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдо бөхөөр Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхөөр Соронзонболдын Батцэцэг, боксын спортоор Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж монголчууд олимпын наадмаас анх удаа хамгийн олон буюу 5 медальтай ирсэн юм.
2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд жүдо бөхөөр Доржсүрэнгийн Сумьяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.
2020 оны Токиогийн олимпын наадамд спортын 8 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих 38 эрхийн болзлыг хангаж 43 тамирчинтай оролцов. Энэ олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.
Монголын баг тамирчид зуны Олимпын наадмаас нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль аваад байна. Монголчууд медаль хүртэж байсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн 4 төрөл бий. 2008 оны Бээжингийн олимпоос өмнө Монгол улс нь нэг ч алтан медаль аваагүй орнуудаас медалийн чанараараа тэргүүлж байсан боловч энэхүү олимпод жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр улсынхаа анхны Олимпын алтан медалийг авчирсан.
Одоогийн байдлаар Монгол улсын жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль хүртсэн байна.
Медальтнууд
[засварлах | кодоор засварлах]Медалийн хүснэгтүүд
[засварлах | кодоор засварлах]Наадмаар ангилсан нь
[засварлах | кодоор засварлах]Олимп | Тамирчдын тоо | Спорт | Тамирчдын тоо төрөл бүрээр | Медаль | Нийт | Байр | Нийт медалийн байр | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1964 Токио | 21 | 4 | 0 | 0 | 0 | |||||||||||||||
1968 Мехико | 20 | 4 | 0 | 1 | 3 | 4 | 34 | 26 | ||||||||||||
1972 Мюнхен | 39 | 7 | 0 | 1 | 0 | 1 | 33 | 16 | ||||||||||||
1976 Монреаль | 34 | 6 | 0 | 1 | 0 | 1 | 34 | 18 | ||||||||||||
1980 Москва | 43 | 8 | 0 | 2 | 2 | 4 | 27 | 15 | ||||||||||||
1984 Лос-Анжелес | оролцоогүй | |||||||||||||||||||
1988 Сөүл | 28 | 5 | 0 | 0 | 1 | 1 | 46 | 23 | ||||||||||||
1992 Барселона | 33 | 7 | 0 | 0 | 2 | 2 | 51 | 24 | ||||||||||||
1996 Атланта | 16 | 7 | 0 | 0 | 1 | 1 | 71 | 26 | ||||||||||||
2000 Сидней | 20 | 6 | 0 | 0 | 0 | |||||||||||||||
2004 Афин | 20 | 7 | 0 | 0 | 1 | 1 | 71 | 25 | ||||||||||||
2008 Бээжин | 29 | 7 | 2 | 2 | 0 | 4 | 31 | 24 | ||||||||||||
2012 Лондон | 29 | 7 | 2 | 2 | 4 | 0 | 0 | 9 | 2 | 2 | 0 | 0 | 8 | 0 | 2 | 3 | 5 | 56 | 22 | |
2016 Рио-де-Жанейро | 43 | 9 | 1 | 5 | 6 | 0 | 0 | 13 | 3 | 2 | 1 | 2 | 10 | 0 | 1 | 1 | 2 | - | - |
Спортоор ангилсан нь
[засварлах | кодоор засварлах]Спорт | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|
Жүдо | 1 | 4 | 6 | 11 |
Чөлөөт бөх | 0 | 4 | 6 | 10 |
Бокс | 1 | 2 | 4 | 7 |
Буудлага | 0 | 1 | 1 | 2 |
Нийт | 2 | 11 | 17 | 30 |
Медалийн тоог хүн амын тоотой харьцуулсан нь
[засварлах | кодоор засварлах]Зуны Олимп | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Он | Хүн ам | Медаль тус бүрт ногдох хүн амын тоо | Байр | ||||||
1968 | 1,187,194 | 296,798 | 1 | ||||||
1972 | 1,333,214 | 1,333,214 | 12 | ||||||
1976 | 1,504,213 | 1,504,213 | 13 | ||||||
1980 | 1,687,664 | 421,916 | 4 | ||||||
1988 | 2,031,974 | 2,031,974 | 22 | ||||||
1992 | 2,435,243 | 1,217,621 | 20[1] | ||||||
1996 | 2,374,906 | 2,374,906 | 39 | ||||||
2004 | 2,737,118 | 2,737,118 | 38[2] | ||||||
2008 | 2,736,800 | 684,200 | 15[3] | ||||||
2012 | 2.8 сая | 600,000 | 7[4] |
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "1992". Archived from the original on 2017-07-30. Retrieved 2014-05-13.
- ↑ "2004". Archived from the original on 2017-07-30. Retrieved 2014-05-13.
- ↑ "2008". Archived from the original on 2017-07-30. Retrieved 2014-05-13.
- ↑ "2012". Archived from the original on 2017-07-30. Retrieved 2014-05-13.
- "Olympic Medal Winners". Олон Улсын Олимпын Хороо. Retrieved 2007-12-20.
- "Mongolian National Olympic Committee". Олон Улсын Олимпын Хороо. Retrieved 2007-12-20.
Олимпын наадамд оролцож байсан улс орнууд | |
---|---|
Африк | Алжир • Ангола • Бенин • Ботсвана • Буркина-Фасо • Бурунди • Габон • Гамби • Гана • Гвиней • Гвиней-Биссау • Джибути • Египет • Замби • Зимбабве • Кабо-Верде • Камерун • Кени • Коморос • Конго • Ардчилсан Конго • Кот Д'Ивуар • Лесото • Либери • Ливи • Мавритани • Маврики • Мадагаскар • Малави • Мали • Марокко • Мозамбик • Намиби • Нижер • Нигери • Өмнөд Африк • Руанда • Сан-Томе ба Принсипи • Эсватини • Сейшель • Сенегал • Сьерра-Леоне • Сомали • Судан • Танзани • Того • Төв Африкийн Бүгд Найрамдах Улс • Тунис • Уганда • Чад • Экваторын Гвиней • Эритрей • Этиоп • Түүхэн: Родези |
Америк | Америкийн Нэгдсэн Улс • Антигуа ба Барбуда • Аргентин • Аруба • Барбадос • Бахам • Белиз • Бермуда • Боливи • Бразил • Британийн Виржинийн арлууд • Венесуэл • Виржинийн арлууд • Гайана • Гватемал • Гренада • Доминика • Доминиканы Бүгд Найрамдах Улс • Кайманы арлууд • Канад • Колумби • Коста-Рика • Куба • Мексик • Нидерландын Антилл • Никарагуа • Панам • Парагвай • Перу • Пуэрто-Рико • Сальвадор • Сент-Винсент ба Гренадин • Сент-Киттс ба Невис • Сент-Люси • Суринам • Тринидад ба Тобаго • Уругвай • Хайти • Хондурас • Чили • Эквадор • Ямайка • Түүхэн: Британийн Баруун Энэтхэг |
Ази | Афганистан • Арабын Нэгдсэн Эмирт Улс • Балба • Бангладеш • Бахрейн • Бруней • Бутан • Вьетнам • Индонез • Ирак • Иран • Йемен • Йордан • Казахстан • Камбож • Катар • Кувейт • Кыргызстан • Лаос • Ливан • Малайз • Мальдив • Монгол • Мьянмар • Оман • Пакистан • Палестин • Саудын Араб • Сингапур • Сири • Өмнөд Солонгос • Хойд Солонгос • Тажикистан • Тайвань • Тайланд • Зүүн Тимор • Туркменистан • Филиппин • Хонконг • Хятад • Узбекистан • Шри-Ланка • Энэтхэг • Япон • Түүхэн: Хойд Борнео • Өмнөд Йемен |
Европ | Австри • Азербайжан • Албани • Андорра • Армен • Беларусь • Бельги • Болгар • Босни ба Херцеговин • Герман • Грек • Гүрж • Дани • Израйль • Ирланд • Исланд • Испани • Итали • Их Британи • Кипр • Латви • Литва • Лихтенштейн • Люксембург • Умард Македон • Мальт • Молдав • Монако • Монтенегро • Нидерланд • Норвеги • Орос • Польш • Португал • Румын • Сан-Марино • Серби • Словак • Словени • Турк • Украйн • Унгар • Финланд • Франц • Хорват • Чех • Швед • Швейцари • Эстон • Түүхэн: Бохеми • Зөвлөлт Холбоот Улс • Зүүн Герман • Саар • Серби ба Монтенегро • Чехословак • Югослав |
Далайн орнууд | Австрали • Америкийн Самоа • Вануату • Гуам • Кирибати • Күүкийн арлууд • Маршаллын арлууд • Микронези • Науру • Палау • Папуа-Шинэ Гвиней • Самоа • Соломоны арлууд • Тонга • Тувалу • Фижи • Шинэ Зеланд • Түүхэн: Австралази |
Бусад | Олимпын чөлөөт оролцогчид • Олимпын хувийн тамирчид • Холимог баг • Нэгдсэн баг |
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.