For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Дагвацэрэнгийн Хадбаатар.

Дагвацэрэнгийн Хадбаатар

Дагвацэрэнгийн Хадбаатар
Төрсөн өдөр1951 оны 7 сарын 4-ы өдөр
Төрсөн газарМонгол улсын Төв
аймгийн Угтаалцайдам сум
Нас барсан нь1993-07-15 (42 насласан)
Алдар цол
Бөхийн цолулсын аварга
Цол ахисан он жил
Улсын аварга1986 — мөнхөрсөн
Улсын арслан1976 — арван жил
Улсын заан1975 — нэг жил
Улсын начин1972 — гурван жил
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн2 (1976, 1986)
Үзүүрлэсэн3 (1979, 1983, 1985)
Шөвгөрсөн11 (1972, 1973, 1975,
1976, 1977, 1978, 1979,
1983, 1984, 1985, 1986)
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн3 (1980, 1984, 1985)

Дагвацэрэнгийн Хадбаатар (1951 оны 7 сарын 4 - 1993 оны 7 сарын 15) нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм.

Д.Хадбаатар нь 1951 оны долоодугаар сарын дөрвөнд одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт "Морин завод" буюу "Толгойт" гэдэг газар Дагвацэрэнгийн гурав дахь хүү болон төржээ. Д.Хадбаатар нь 1966 онд Баруунхараагийн 7 дугаар ангийг төгсөх жилээ ээжийнхээ дүү Намжилмааг дагаж Улаанбаатар хотод орж ирсэн байна. 1967 оны 1 дүгээр сараас Улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн болж Ч.Найдангийн шавь болжээ. Бэлтгэл сургууль хийх завсраа 7-р ангийг оройгоор төгсчээ. 24 дүгээр сургуулийг оройгоор суралцаж төгсөөд цэрэгт татагдан 1970 оны 8 дугаар сард "Алдар" нийгэмлэгт тамирчнаар хуваарилагдан очжээ. 1971 онд "Алдар" нийгэмлэгийн зуны ажиллагааны нээлтээр нэг, хоёрын даваанд улсын заан Адъяа, Барамсай нарыг хаяж бөхийн гараагаа эхэлсэн байна. Тэр зундаа сумын наадамд "бух" Гомбо гэдэг бөхтэй үзүүр түрүү булаалдахаар барилдаад түүнийг гүйхэд нь цочсондоо давуулж барин шилбүүрдээд төвөггүй түрүүлж "Сумын заан" цол хүртэж хээр зүсмийн соёолон мориор шагнуулсан нь бөх болох урам зоригийг нь улам бадрааж өгчээ.

Улсын аварга Д.Хадбаатарын үндсэн гол мэх нь хоёр сугаар нь тэвэрч шилбүүрдэх, нохой мордох, давуулж гуядах мэхийг хийдэг байжээ. Аварга Д.Хадбаатарын биеийн өндөр 192 см, биеийн жин 146 кг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд төрөн гарсан бөхчүүдийн дотроос хамгийн том биетэй, хүнд жинтэй, хүч тэнхээгээр шалгарсан домогт бөх байв.

  • 1972 онд 5 давж Улсын начин цол
  • 1973 онд 5 давсан Өсөх идэр чимэг
  • 1975 онд 7 давж Улсын заан цол
  • 1976 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол
  • 1977 онд 6 давж Чин зоригт чимэг
  • 1978 онд 5 давж Бат суурьт чимэг
  • 1979 онд 8 давж үзүүрлэж Тод сонин чимэг
  • 1983 онд 8 давж үзүүрлэж Чин зоригт чимэг
  • 1984 онд 7 давж Бууршгүй хүчит чимэг
  • 1985 онд 8 давж үзүүрлэж Саруул сайжрах чимэг
  • 1986 онд 9 давж түрүүлж Улсын аварга цол тус тус хүртсэн.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Дагвацэрэнгийн Хадбаатар
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?