For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Давлат шах.

Давлат шах

Давлат шах (ханз: 倒剌沙, пиньинь: Dào lá shā; ?-1328), Монголын Юань улсын Есөнтөмөр хааны үеийн төвлөн засах яамны зүүн гарын чинсан байсан перс гаралтай түшмэл.

Тэрээр анх жинь вангийн яамны (晋王 内史府) ерөнхий түшмэл байсан. 1323 онд Гэгээн хаан тэнгэр болсны дараа Есөнтөмөр хааныг дагаж монгол нутгаас Ханбалигт ирж, төвлөн засах яамны пинжан жэнши (平章政事) түшмэл (чинсангийн туслах түшмэл), улмаар зүүн гарын чинсан болж дэвшсэн. 1325 оны 11 сард зарга шийтгэх яамны сайдын албан тушаалд томилогдсон ч, 1 сарын дараа зүүн гарын чинсан болжээ. 1327 онд хааны зарлигаар баруун гарын чинсан Даштөмөрийн хамт, жинь вангийн дотоод хэргийн яам, Чингис хааны дөрвөн их ордын бүх үйлийг захируулав.[1] Тэрээр эрх мэдлээ ашиглаж ойрын хүрээллийн өнгөт нүдтэн гаралтай ойрын түшмэдийг төрийн албанд ихээр оруулсан нь монгол, хятад түшмэдийн дургүйцлийг төрүүлж байсан. 1328 оны намар Есөнтөмөр хаан тэнгэрт хальсны дараа Шанду хотод хунтайж Ашидхэвийг их хааны сэнтийд залсанд, Ханбалигт Элтөмөрөөр удирдуулсан төрийн эргэлт гарч, Хүлэг хааны хөвүүн Тугтөмөрийг хаан сэнтийд залснаар хоёр нийслэлд ойрхон хугацаанд хоёр хаантай болсон. 1328 оны 9 сараас 11 сар хүртэл өрнөсөн дайнд Элтөмөрийн удирдсан цэргийн хүчинд ялагдаж, хааны хасбуу тамгын хамтаар бууж өгч, 1328 оны 12 сард цаазлуулж, эд хөрөнгөө хураалгажээ.

Давлат шах нь Хасан, Попи (潑皮)[2], Мубарак шах(木八剌沙)[2] гэх гурван хөвүүн, Мамууш (馬某沙[2]) гэх нэг ахтай байснаас Хасан нь Байжу ноёны хамгаалагч цэрэг, ах Мамууш нь цэргийн явдлын хүрээлэнгийн сайд (知樞密院事) байсан.

  1. "Юань улсын судар - 30-р дэвтэр". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2024-03-23.
  2. 2.0 2.1 2.2 "Юань улсын судар: 32-р дэвтэр". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2024-03-23.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Давлат шах
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?