For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Баруунтуруун сум.

Баруунтуруун сум

Баруунтуруун сум
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠲᠤᠷᠤᠭᠤᠨᠰᠤᠮᠤ
Баруунтуруун сум is located in Mongolia
Баруунтуруун сум
Баруунтуруун сум
Монгол дахь байршил
Солбицол: 49°39′30″N 94°23′57″E / 49.65833°N 94.39917°E / 49.65833; 94.39917Солбицол: 49°39′30″N 94°23′57″E / 49.65833°N 94.39917°E / 49.65833; 94.39917
Улс Монгол
Аймаг Увс
Сумын төвБаруунтуруун
Газар нутаг
  Нийт3,300 км2 (1,300 бээр2)
Өндөр1,232 м (4,045 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,752
Цагийн бүсUTC+7
Шуудангийн код
85020

Баруунтуруун нь Увс аймгийн сум юм. МАХН-ын Төв Хороо, сайд нарын зөвлөлийн 1943 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 30/36 тоот тогтоолоор тус аж ахуйг үр тариа, мал аж ахуй эрхлэх чиглэлээр Баруунтурууны сангийн аж ахуй нэртэйгээр байгуулж, 1959 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Баруунтуруун сум болгон өөрчлөн байгуулсан. Тус сум нь Туруун, Шанд, Баян-Айраг, Зүүнтуруун гэсэн 4 багтай. Газар нутгийн хэмжээгээр Увс аймгийн 19 сумаас 11-т ордог. 2009 онд Засгийн газрын шийдвэрээр баруун 5 аймгийн тариалангийн тулгуур төв болгосон. Эргэлтийн 43 мянган га талбайтай бөгөөд усалгаатай 2000 га талбайд тариалалт хийдэг.

Ардын засгийн үед /1923-1930 он/ Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу, мөн Чандмань уулын аймгийн Баянмандал уулын хошуунд тус сумын нутаг багтаж байсан. Баруунтуруун сум нь 1933 оны үед Туруунгол нэртэй байсан.[2]

Монгол улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 1 дүгээр сарын 27-ны 22 дугаар тоот тушаалаар "Зэвсэгт хүчний 109 дүгээр ангийн Ан-24 маяг"-ийн онгоцыг тус суманд нислэг үйлдэх зөвшөөрлийг олгож байсан түүхтэй[3]. 2005 он хүртэл МИАТ компани Баруунтуруун хүртэл шууд нислэг үйлддэг байсан ч онгоц хүрэлцээгүйн улмаас цуцлагджээ. Баруунтурууны нисэх онгоцны буудал нь одоогоор ашиглагдахгүй байгаа ч Увс аймгийн хоёрдогч буюу нөөц нисэх онгоцны буудал болно.

Мөн Хилийн цэргийн 0311-р анги оршино.

Тус сум нь хойд өргөргийн 49039I зүүн уртрагийн 94024I солбицолд далайн түвшнээс дээш 1232 метр өндөрт байрладаг. Газар хөдлөлийн дундаж мужид багтдаг бөгөөд 4 баллын хүчтэй бүсэд хамрагдана. Тус сумын нутаг нь Тост Агиртаг, Уянга, Соёо, Нисэх зэрэг уул 148.2 мян.га талбай бүхий Алтан элсний дархан цаазат газар, Харцагаан усны байгалийн цогцолборт газар, Дөрөө нуур, Баруунтуруун, Зүүнтуруун, Хангилцаг, Нарийны гол зэрэг үзэсгэлэнт газартай хангай, говь, хээр тал хосолсон бөгөөд, говь, нуур, гол горхи, булаг шанд бүхий байгаль газар зүйн төрөл бүрийн онцлогт тохирсон олон зүйлийн ургамал, амьтан элбэгтэй.

Баруунтуруун сум нь Увс аймгийн зүүн урд хэсэгт оршдог, 329.2 мянган га газар нутагтай. Хойд талаараа ОХУ-тай 74 км хиллэдгээс гадна Завхан аймгийн Тэс, Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнговь, Хяргас сумдтай хиллэдэг. Сумын газар нутгийн хэмжээ нь аймгийн нийт газар нутгийн 4.7 хувьтай тэнцэнэ. Улаанбаатар хотоос 1150 км, аймгийн төвөөс 188 км зайд байрладаг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур –34.4°C хамгийн хүйтэн нь – 42.8°C. 7 дугаар сарын дундаж температур +17.5°C, хамгийн дулаан + 33.9°C, жилийн дундаж салхины хурд 10-12 м/с, жилийн хур тунадасны нийлбэр 260-320 мм. Гол мөрний шар усны үер 4, 5 дугаар сард эхэлж 6 дугаар сард дуусна.

Баруунтуруун сумаас нийт 7 хөдөлмөрийн баатар төрсөн. Монгол улсын үндэсний бөхийн аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, 2004 оны Афины олимпын жүдо бөхийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, 2016 оны Риогийн олимпын жүдо бөхийн мөнгөн медальт, 2017 оны дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Жюү Жицү спортын дэлхийн аваргын мөнгөн медальт Өлзийтогтохын Эрдэнэбаатар зэрэг алдартнууд тус сумаас төрөн гарсан түүхтэй.

  1. "Baruunturuun, Mongolia". Falling Rain Global Gazetteer. Retrieved 27 January 2013.
  2. Монгол улсын аймаг, хошуу, сумын товчоон. УБ: 2014 он, 132 хуудас
  3. ҮТА.Хөмрөг-594
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Баруунтуруун сум
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?