For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Аюурбарбад буянт хаан.

Аюурбарбад буянт хаан

Аюурбарбад хаан
ᠠᠶᠤᠷᠪᠠᠷᠪᠠᠳᠠ ᠬᠠᠭᠠᠨ
Юань улсын хаан

Буянт хааны хөрөг
Хаанчлал1311.04.07–1320.03.01
(9 жил, дөрөвдүгээр хаан)
Хаан суусан1311 оны 4 сарын 7
(26 настайдаа Дайду
дахь Даминдянь ордонд)
Төрсөн огноо1285 оны 4 сарын 9 (1285-04-09)
Өнгөрсөн огноо1320 оны 3 сарын 1
(34 насалсан)
ӨмнөхХайсан хүлэг хаан
УдаахШадбал гэгээн хаан
ХатанРаднашири хатан
ЭцэгДарамбал ван
Эх Даги хатан
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрМонгол: Аюурбарбад (ᠠᠶᠦᠷᠪᠠᠣᠠᠳᠠ)
Сүмийн цолМонгол: Буянт хаан (ᠪᠣᠶᠠᠨᠲᠦ ᠬᠠᠭᠠ)
Хятад: 元仁宗 (Рэньзун)
Оны цолХуанцин, Яньёу

Аюурбарбад буянт хаан (1285 он 4 сарын 9-ий өдөр- 1320 он 3 сарын 1-ий өдөр) — Юань улсын дөрөвдүгээр хаан байв. 1311–1320 онд төр барьсан.

Төрсөн нэр — Аюурбарбад (самгарди хэлээр: आयुर् पार्वत, Āyur-parvata; Аюурбарвад[1]). Нэхэн өргөмжилсөн монгол нэр — Буянт, сүмийн хятад нэр — Юань Рэньзун (元仁宗 Rénzōng).[2] Төрсөн нэр нь аюур (насан, анагаагч)[3], барвад (уул, өндөр)[4] гэсэн самгарди үгсийн нийлэмж.

Боржигин овогт Аюурбарбад 1285 оны 4-р сарын 9-нд төрсөн. Дарамбалын (1264–1292) хүү, Чингимийн (1243-1285) ач, Хубилай хааны гуч юм. Хонгирад аймгийн Таж хатнаас мэндэлсэн. Хайсан хүлэг хааны дүү. Аюурбарбадын багад Дарамбал эцэг нь Солонгосын Чэжү аралд цэрэг захиран сууж байсан ба 1292 онд нийслэл Дайдуд ирсэн.[5]

1305 онд 20 настай Аюурбарбадыг Төмөр өлзийт хаан авга нь 1000 лан алт, 75000 лан мөнгө, 13 түмэн зоосоор шагнаж[6] Дарамбал эцгийнх нь эзэмшил нутгийг захируулахаар Хөнань явуулсан. Мөн онд Төмөр хааны угсаа залгах Даш ханхүү таалал төгсч, Аюурбарбадын ах Алтайд нутагласан Хайсан ханхүү болжээ.[баримт хэрэгтэй]

1307 оны 1 сард Төмөр хаан таалал төгсч, бэлэвсэн хатан Булган, зүүн этгээдийн Ахуудай чинсан, Булагсаг нарын ноёд хуйвалдан Мангалын хүү Ананд ванг хаан болгоё хэмээв. Харин баруун этгээдийн Хархасун чинсан Дарамбалын хөвүүдийг хаан сууринаа дэмжин Хуайжоуд сууж асан Аюурбарбадад элч довтолгон эл хэргийг дуулгажээ.

Аюурбарбад, эх Таж хатан нар Дайдуд ирж Хайсаныг хаан болгоё хэмээн зөрчил хурцдаж, Хархасуны удирдлаган доорх нийслэл хотыг сахих цэргийг хөдөлгөн ордныг эзэлж Ананд ноёны талынхныг баривчлан хорьсны дараа Хөхчү, Яхуд нар Аюурбарбадыг хаан бол хэмээн ятгахад Аюурбарбад «Би энд самуун үүсгэх гэснийг баривчилж, төрийн цаазыг чангатгах гэснээс өөрөө хаан суух гэсэн юм биш. Хайсан ахыг залж сууринд өргөмжилье» хэмээжээ.[7]

Хайсан хүлэг хаан юун түрүүнд Аюурбарбад дүүг ханхүүгээр өргөмжилж алтан тамга хүртээв. Ингэхдээ Хайсан тэнгэрт халивал Аюурбарбад хаан болно. Аюурбарбад тэнгэрт халихад Хайсаны ахмад хүү, түүнийг нас барахад Аюурбарбадын хүү хаан болно гэж ээлжлэхээр тангаргалцгаажээ.

Аюурбарбад ханхүү Төвлөн засах яам, Үйл таслах яамны аливаа хэргийг 4 жил хамаарав.

Аюурбарбад 1311 оны 4 сарын 7-нд нийслэл Дайду хотын Даминдянь ордонд Юань улсын хаан сууринд заларчээ.

Аюурбарбад хаан бичгийн эрдэмтнийг цэргийн жанжнаас илүү эрхэмлэж байв. Монгол бичгийн хүн Чойжи-Одсэр алдарт бүтээл туурвилаа хийж байв. Хээл хахуулиар шийдэгддэг байсан түшмэдийн шалгалтын хуучин ёсыг халж шинэ журмыг батлан зарим үед өөрийн биеэр шалгалтын явцтай танилцдаг байв.

1315 онд зарлиг буулган сударч түшмэдээр Чингис хаан болон түүний дараах хаан, сайд, жанжны намтрыг эмхтгэн бичүүлж Хааны нууц номын санд хадгалуулсан гэдэг. Түүний үед Тан улсын Ү Жэний бичсэн «Жэнь Гуангийн төрийн товчоо» зэрэг хятад түүхэн зохиол, күнзийн сонгодог зохиол «Шүүмжлэл өгүүлэл», «Ачлалт ном», «Их суртахуй» зэргийг монгол хэлнээ орчуулуулж монгол сайд нарт уншуулж күнзийн суртлыг эрхэмлэжээ.

Тэмцэл өдөөсөн нь

[засварлах | кодоор засварлах]
Юань гүрний үеийн хөх цагаан шаазан ваар, XIV зууны дунд үе

Аюурбарвад буянт хаан хятад ёсыг их эрхэмлэснээс 1317 онд монгол ноёдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарав.

1316 онд Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан Тэмүдэрийн ятгалгаар Хайсан хүлэг хааны гэрээс, ах дүүсийн тангаргаа зөрчиж, Хайсан ахын ахмад хүү Хүслэнг биш, өөрийн хүү Шадбалыг ханхүүгээр өргөмжилсөн нь олны дургүйцлийг хүргэж хаан ширээний төлөө илэрхий талцлыг өдөөв.

1319 онд хаан Тэмүдэр чинсанг ханхүүгийн багш болгоход 40 гаруй түшмэл «зоргоор засгийг явуулдаг зальхай түшмэл» хэмээн эсэргүүцэхэд хаан Тэмүдэрийг шийтгэе хэмээвч Таж хатан эхийн өмгөөлөлд автсанд яаж ч чадалгүй орхижээ.

1320 онд Хүслэнг Юньнань (замаасаа буруулсан), Төвтөмөрийг Хайнань гээд алс холын мужийг захируулахаар илгээв.[8]

Хааны бие чилээрхэж 1320 оны 3-р сарын 1-ны өдөр Дайду хотын Гуантяньгун ордонд 35 насандаа тэнгэрт хальжээ. Шадбал ханхүү хааны ор залгав. Аюурбарбад хааныг «Үлэмж мэргэн тахимдуу богд хаан» (Рэньхуй шюаньшяо) хэмээн нэхэн өргөмжилж, «Буянт» хаан (Рэньзун) хэмээн нэхэн цоллов.[9]

Сурвалж, тайлбар

[засварлах | кодоор засварлах]
  1. хятад галиг нэр нь Айюлибалибада (愛育黎拔力八達 Àiyùlíbálìbādá)
  2. 1312–1313 оны хятад оны цол нь Хуанчин, 1314–1320 оных Янью.
  3. ayur
  4. parvata
  5. Ч. Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 157-р тал. Улаанбаатар. 2010 он.
  6. Enkhbold Narkhuu.Монголын Юань улсын хаад – Буянт хаан Аюурбалбад
  7. Ч. Содбилэг. 154-155-р тал.
  8. Ч.Содбилэг. 168-177-р тал.
  9. Ч.Содбилэг. 177-р тал.
  10. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 48 дахь тал
Өмнөх
Хайсан хүлэг
Их Юань Улсын Их Хаан
1311–1320 он
Дараах
Шадбал гэгээн
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Аюурбарбад буянт хаан
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?