For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Арминиус.

Арминиус

Арминиусын хөшөө

Арминиус буюу Армен нь өнөөгийн Германчуудын өвөг Тевтоны нэг хэсэг болох Херуски аймгийн толгойлогч бөгөөд МЭӨ 18 – МЭ 19 оны хооронд амьдарч байсан байж магадгүй гэж үздэг. XIX зууны сүүлч үед түүнийг Германы үндсэрхэг үзэлтнүүд Ромын дарлалаас Герман үндэстнийг чөлөөлсөн үндэсний баатар, Херрманн хэмээн алдаршуулах болжээ.

Арминиус нь нилээд хэдэн жил Ромын армид алба хааж, Ромын иргэншил олж авсан бөгөөд тэдний дайтах урлаг, цэргийн зохион байгуулалт, улс төрийн бодлогын туршлагыг дотроос нь сайн судалсан байна. Христийн тооллын 7 онд Арминиус гэртээ буцан ирж, түүний ард түмнийг Ромчууд, дарангуйлагч Публиус Куйнтус Варус хэрхэн тарчилган дарамталж буйг олж мэджээ. Арминиус Херуски аймгийнхнийг толгойлон бослогод бэлтгэж эхэлсэн байна. Үүнийг мэдсэн Варус гурван легион цэрэг илгээсэнд Райн мөрний сав газар Тевтобургийн ойд тосон тулалдаж, Ромчуудыг ухраажээ. Уг тулаанд легионууд нь бут ниргэгдсэн мэдээг авсан Варус амиа хорлосон байна.

Ромчууд энэ мэдээг сонсоод хашир туршлагатай Германикус Цезариар удирдуулсан их цэргийг Арминиусын эсрэг явуулсан байна. 16 онд Ромчууд Херуски нарын нутагт хүрч, Арминиустай туладсан байна. Тулалдаанд ромчууд хүнд хохирол үзсэн ч ялалт байгуулж, Арминиус ухарчээ. Арминиусыг мөрдөн хөөж байсан Германикусийг Ром эргүүлэн татсан нь Арминиусийг бүрэн ялагдахаас аварсан байна.

Үүний дараа Ромчууд Герман нутаг руу дахин хэзээ ч халдан довтолж зүрхлээгүй байна. Ромчуудыг нутгаасаа хөөн гаргасан Герман аймгууд дотроо хагаралдан, Христийн тооллын 19 эсвэл 21 онд Арминиус хамсаатнууддаа алагдсан байна.

Түүний мөнхийн гавьяаг нь хүндэтгэн Германы ард түмэн 1875 онд дарангуйлагч Варусын легионуудыг бут ниргэсэн Тевтобургийн ойролцоо аварга хөшөө босгосон байна.

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Арминиус
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?