For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Апостиль конвенц.

Апостиль конвенц

Апостиль конвенц
Гадаад орны албан баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай 1961 оны 10-р сарын 5-ны өдрийн конвенци
(({image_alt))}
  Конвенцид нэгдсэн улс орнууд (ГОУХЭХ-ын гишүүн орнууд)
  Конвенцид нэгдсэн улс орнууд (ГОУХЭХ-ын гишүүн бус орнууд)
  Конвенц үйлчилдэггүй улс орнууд
Баталсан1961 оны 10-р сарын 5
ГазарНидерланд
Үйлчилж эхэлсэн1965 оны 1-р сарын 14
Нөхцөлгурван улс нэгдэн орсон[1]
Оролцогчид112
ХадгалагчГадаад хэргийн яам (Нидерланд)
ХэлФранц (тайлбарын зөрүүтэй нөхцөлд давамгайлна)
ба Англи
Апостиль конвенц - Викинөөц

Апостиль конвенц, Апостиль гэрээ буюу Гадаад орны албан баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай Гаагийн конвенц нь Гаагийн Олон Улсын Хүний Эрхийн Хурлаар болвсруулсан олон улсын гэрээ юм. Энэ гэрээгээр, гэрээнд нэгдэн орсон нэг улсад олгосон албан баримт бичигт, мөн гэрээнд нэгдэн орсон нөгөө/өөр улсад хууль эрх зүйн хүчинтэй байх гэрчилгээг олгож болно. Энэ гэрчилгээг апостиль гэрчилгээ гэнэ. Апостиль гэдэг нэр нь латин хэлний post illa гэдгээс гаралтай ба францаар эцсийн тэмдэглэл гэсэн утгатай. Олон улсын энэ гэрчилгээ нь олон улсын гэрээнд нэгдсэн, тухайн орны хуулиар олгогдсон нотариатын эрхтэй ижил эрхтэйгээр үйлчлэх ба баримт бичгийг хүлээн авч буй орны нотариатын баримтыг орлоно.

Конвенцид оролцогч орны засгийн газраар томилогдсон эрх бүхий байгууллага апостиль гэрчилгээг олгоно.[2] Эдгээр эрх бүхий байгууллагуудын жагсаалт нь Гаагийн Олон Улсын Хүний Эрхийн Хурлын мэдэлд байна. Томилогдсон эрх бүхий байгууллагад, Элчин сайдын яам, яам, шүүх, эсхүл (орон нутгийн) засгийн газар/төрийн байгууллага байх жишээтэй. Жишээ нь, АНУ-д тухайн муж улсын Төрийн нарийн бичгийн дарга болон түүний орлогч нар нь ихэвчлэн эрх бүхий байгууллагаар тогтоогдсон байдаг. Их Британид апостильтэй хобоотой бүхий л асуудлыг Гадаад Хэргийн болон Хамтын Нөхөрлөлийн Яам шийдвэрлэдэг байна. [3]

Агуулах мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
Норвегийн төр захиргааны байгууллагаас олгосон апостиль.

Апостиль нь шахаж /хуурай тамга/ эсвэл хэвлэх аргаар үйлдвэрлэсэн, дугаар бүхий 10 талбартай, гэрчилгээ юм. Нүүрэн талын дээд хэсэгт APOSTILLE, түүний доор Convention de La Haye du 5 octobre 1961 (франц хэлээр, 1961 оны 10-р сарын 5-ны Гаагийн фонвенц) гэсэн бичиглэлүүд байрлана. Эдгээр бичиглэл нь франц хэлээр бичигдсэн байх ёстой ба зөвхөн ийм тохиодолд хүчинтэй (конвенцийн 4-р бүлэг). Дугаарлагдсан арван талбарт орох мэдээллийг зургаас үзнэ үү. Эдгээр мэдээллүүд нь олгогч байгууллагын/орны албан ёсны хэлээр эсвэл өөр хэлээр үйлдэгдэж болно. Бусад мэдээллийг нь уг гэрчилгээн дээр бичих (түүний ар талд) эсвэл нэмэлтээр хавсарган бэхэлнэ.

АНУ-ын Алабама мужаас олгосон апостиль.

Монгол улс нь 2008 оны 12-р сард уг гэрээнд нэгдэн орсон ба 2010 оны 11-р сараас Гадаад харилцааны яам Монгол улсад үйлдэгдсэн бичиг баримтад апостиль гэрчилгээг олгож байна.

Монгол Улсын бичиг баримтыг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр тухайн иргэний бичиг баримт Апостиль конвенцийн гишүүн 117 улсад хүчин төгөлдөр болох юм. Манай улс “Албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай олон улсын конвенцод нэгдэн орох асуудлыг УИХ 2008 оны 12 дугаар сард соёрхон баталсан. Энэхүү конвенцод нэгдэн орсноор буюу 2009 оны 2 дугаар сараас конвенцын заалт үйлчилж эхэлсэн бөгөөд  2020 оны 8 дугаар сарын байдлаар конвенцын гишүүн 117 улс орон манай “Apostille” гэрчилгээтэй бичиг баримтад консулын баталгаа давхар хийлгэхийг шаардахаа больж иргэдэд учирч буй чирэгдэл багассан. Тус конвенцод апостиль гэсэн франц үгийг орчуулалгүй хэвээр нь хэрэглэж байхаар улс орнууд хүлээн зөвшөөрсөн байдаг.

  • Олон улсын хууль
  • Гаагийн Олон Улсын Хүний Эрхийн Хурал
  1. "12: Convention of 5 October 1961 Abolishing the Requirement of Legalisation for Foreign Public Documents". Hague Conference on Private International Law. Татаж авсан: 16 Нэгдүгээр сар 2011.
  2. "ABCs of Apostilles p. 13" (PDF). Hague Conference on Private International Law.
  3. "United Kingdom, Competent Authorities". Hague Conference on Private International Law. Татаж авсан: 9 Гуравдугаар сар 2011.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Апостиль конвенц
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?